
11 дүгаар сарын 9-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 314 дахь өдөр бөгөөд он дуусахад 52 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2437.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.80, юань 359.50, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагаас ШУТИС дээр "Инженерийн боловсрол-55" эрдэм шинжилгээний бага хурал болно.
- Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан Монгол ардын суут драмын жүжиг 19.37 цагаас Хүүхэлдэйн театрт нээлтээ хийнэ.
- “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт МҮХАҮТ-ын 1 давхарын Их танхимд болно.
- ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас 09.00 цагаас “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
- "Ардчилсан намыг шинэчлэх шийдэл" нээлттэй хэлэлцүүлэг 17.30-20.30 цагийн хооронд Пума зочид буудалд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Азербайжан улсын Үндэсний далбааны өдөр тохиож байгаа юм байна.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин Seven мэндэлжээ.
- 2012 онд Мьянмарын хойд хэсэгт нэгэн галт тэрэг осолдож, 27 хүн амь насаа алдаж, 80 орчим хүн шархаджээ.
- 2005 онд Иорданд амь золиослогч нар гурван зочид буудалд зэрэг бөмбөг тэсэлснээж болж 60 гаруй хүн амь насаа алджээ.