
11 дүгаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 315 дахь өдөр бөгөөд он дуусахад 51 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 366.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх НМХГ-ын 5 давхарт шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд оролцоно.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 3 давхарт хурлын зааланд 12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох гэж буйтай холбогдуулан “onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Отгонбаяр сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.
- 10 дугаар хороололд байрлах Техник технологийн дээд сургууль дээр 10.00 цагаас “Монгол ур чадвар-2016” тэмцээн нээлтээ хийнэ.
- ХУД-ийн 115-р сургуулийн сурагчид 08.00, 13.00 цагаас хичээл хаялт хийнэ.
- 11.00 цагаас НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, үйл ажиллагаатай танилцана.
- 09.00 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК дээр очиж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцана.
- 11.00 цагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд Барилгын үндэсний ассоцицитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1977 оны энэ өдөр Өмнө Солонгосын жүжигчин Вонь Бинь мэндэлжээ.
- 1982 оны энэ өдөр Орос-Украйны генерал, улс төрч, ЗХУ-ын агуу удирдагч, тэргүүн, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев таалал төгсчээ.
- 1989 оны энэ өдөр Герман Берлины ханыг нурааж эхэлжээ.
- 2009 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын усан цэргүүд "Daecheong" арал дээр зэвсэгт мөргөлдөөн үүсгэжээ.