
11 дүгаар сарын 11-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 316 дахь өдөр бөгөөд он дуусахад 50 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2600.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 382.00, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Улаанбаатар хотын Шангри-ла Моллд 11 сарын 11, 12-нд зохион байгуулагдах гэж байна.
- 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 15.00 цагаас Иргэний танхимд Гандангийн залуус ТББ-ынхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Гэр хорооллын Дэд бүтцийн газрын удирдлагуудтай уулзаж Гандангийн дэнжийн одоогийн байдал, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар уулзаж ярилцана
- Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол 11.11 цагт Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
- Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдах гэж байна.
- ШУГТЭмнэлгээс “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г арваннэгдүгээр сарын 07-ноос 11-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр аяны хаалтын өдөр юм байна.
- Пума империалын шинэ өргөтгөлд 11.00 цагт эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн чуулга уулзалт болно.
- 09.00-15.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна.
- 14.00 цагаас Шаргаморьтын гүүрэн дээр "Гамшгаас хамгаалах" автозамын албаны сургалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Хятадад Ганц бие залуусын өдөр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Белгид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
- Солонгосчууд жил бүрийн энэ өдрийг Нөхөрлөлийн өдөр буюу Pepero Day гэж тэмдэглэдэг. Энэ нь "Pepero" нэртэй шагшуурга зардаг компаний нэрээр нэрлэгдсэн. Энэ өдөр Солонгосчууд нийтээрээ, ялангуяа залуучууд нь бүгд уг шагшуургыг худалдан авч, хайрцган дээрх захиа бичих хэсэгт сэтгэлийн үгээ бичээд хайртай, дотны хүмүүстээ бэлэглэдэг аж.
- 2014 онд Зүүн өмнөд Пакистанд автобус осолдож, 58 хүн газар дээрээ амь насаа алджээ.