
11 дүгаар сарын 14ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 319 дахь өдөр бөгөөд он дуусахад 47 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2465.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 363.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зам, тээврийн хөгжлийн сайдын 82 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 11 сарын 13-ны 13:00 цагаас 11-р сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл ТҮР ХААЖ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо.
- 10.00 цагт ЭМЯ-ны "Б" зааланд "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоноийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99179899
- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,Пентатоник наадмын 5 удаагийн шагналт,хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал 14.00 цагт UBS телевизийн байранд болно.
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Хэл зохиолын хүрээлэнгээс их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Булган аймгийн нутгийн зөвлөлөөс Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
- 09.00-11.00 цагт Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг дээр "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа болно.
- 09.30 цагаас Мал эмнэлгийн төв лабораторид ХХААХҮЯ-ныхан 21 аймгийн лабораторийн хэлтсийн дарга нартай уулзана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа юм байна.
- 1989 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн алдарт тамирчин T. Y. Hilton мэндэлжээ.
- 1971 онд НАСА-гийн сансрын хөлөг "Mariner 9" Марс гаригийн орбитод нэвтэрч оржээ.