
11 дүгаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 320 дахь өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.20, юань 362.00, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Монголньюс" мэдээллийн төвд СХД-ийн 17-р тойрог, 9-р тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос өгсөн саналын хуудас хуулсан CD-нд өөр аймаг дүүрэгт өгөгдсөн санал хуулагдсан талаар баримттай мэдээлэл өгнө.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс Ардчилсан намын шинэчлэл бодитой явагдахад түлхэц болох үүднээс 11-р сарын 16-нд болох ҮЗХ, мөн 12-р сарын 6-нд болох Намын их хуралд оролцох төлөөлөгчддөд албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
- Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно.
- ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" 10.00 цагаас ГХЯ-нд болно.
- Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн Олон улсын хоёрдугаар уралдааны нээлт Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд 12.00 цагаас болно.
- "Үндэсний чанарын ЧУУЛГАН 2016" арга хэмжээ 09.00 цагт МҮХАҮТ-ын их танхимд болно.
- 10.00 цагт ШӨХТГ-ын 905 тоотод "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоногийн хүрээнд ШӨХТГ –нь ЭМЯ, ХХААЯ, МХЕГ, НЗАА, НЭМХ-үүдийг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
- 11.30 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын танхимд Нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, 2016 оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт, анхаарах асуудал, Нийслэлийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хүргэнэ.
- 10.00 цагаас НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1955 оны энэ өдөр Санкт-Петербургийн метро нээгдэж байжээ.
- Өнөөдөр Бельгид уламжлал болгон зохион байгуулагддаг "Хааны зоог" фестиваль болж байна.
- Мөн өнөөдөр Шри-Ланк улсад Үндэсний мод тарих өдөр тохиож байгаа юм байна.
- 1972 оны энэ өдөр Англи гаралтай Америк жүжигчин Jonny Lee Miller мэндэлжээ.
- 2006 онд Катарын үндэсний хэвлэл болох "Al Jazeera English" сувгаа дэлхий нийтээр цацаж эхэлжээ.