
11 дүгаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 321 дахь өдөр бөгөөд он дуусахад 45 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2440.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 358.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ШУА-иас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялалыг 10.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”, 13.00 цагт Хүннү малл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн дээр зохион байгуулна.
- Японы Шударга худалдааны хорооны төлөөлөгчид Монгол улсад айлчлан ШӨХТГ-ын Улсын байцаагчдад Корпорейт зочид буудалд сургалт зохион байгуулж байна.
- 12.00 цагаас Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
- Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд зохион байгуулна.
- ҮСХ-ны удирдлага, Статистикийн газар, хэлтсийн албан хаагчид ЕБС-ын ахлах ангийн сурагчдад "Статистик гэж юу вэ?" сэдвийн хүрээнд 3-р сургуульд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа 10.00 цагаас хичээл заана.
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагаас Нийслэлийн шатрын холбооноос дүүрэг, нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас ХУД-ийн хуучин ИХТ-ын дарга тамгаа өгөхгүй байгаа талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1988 оны энэ өдөр Америк гаралтай Солонгос дуучин Эрик Нам мэндэлжээ.
- Өнөөдөр Германы Пивоны өдөр тохиож байгаа юм байна.
- Өнөөдөр Оюутан, сурагчдын олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 1986 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Нани мэндэлжээ.
- 2000 онд Алберто Фүжимори Перу улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байжээ.