
11 дүгаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 322 дахь өдөр бөгөөд он дуусахад 44 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 358.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Шангри Ла зочид буудалд 09,00-17.00 цаг хүртэл "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд бол НҮБ-аас төлөөлөгч оролцоно.
- 11.40-16.40 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн, “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг Улаанбаатар чуулгын байранд 16.00 цагт болно.
- "Монголын анагаахын салбарын залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган" 09.00-15.00 цагийн хооронд Эрүүл мэндийн яамны Б зааланд болно.
- Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран Нийслэлийн залуучуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэх, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжих зорилготой хэлэлцүүлгийг 13.00 цагт Монголын хүүхдийн ордны бага танхимд зохион байгуулна.
- Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 11.00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- өнөөдөр Чех болон словак улсад Эрх чөлөө, Ардчиллын төлөөх тэмцлийн өдөр тохиож байна.
- 1988 оны энэ өдөр Америк гаралтай Солонгос дуучин Эрик Нам мэндэлжээ.
- Өнөөдөр Оюутан, сурагчдын олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 1986 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Нани мэндэлжээ.
- 2000 онд Алберто Фүжимори Перу улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байжээ.
- 2012 онд Египетэд нэгэн төмөр замын гарам дээр ноцтой осол гарч, 50 гаруй сургуулийн сурагчид амь насаа алджээ.