
11 дүгаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 322 дахь өдөр бөгөөд он дуусахад 44 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2438.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.90, юань 356.40, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чингис Хааны Дэлхийн Академийн 20 жилийн ойн талаарх Хэвлэлийн бага хурал болно.
- 12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийнэ.
- “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар өөрийн байран дээр болно.
- Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаар иргэдэд НХГБХГ-ын 107,109, 111 тоотод мэдээ, мэдээлэл өгнө.
- 10.00 цагаас НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална.
- "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт 10.00 цагт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцоно.
- Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан Монголын Багш-Эцэг эхийн холбооноос Ариун цэврийн өрөөг яаж хүүхдэд ээлтэй болгох талаар танилцуулгыг Нацагдоржийн номын сан дээр 11,00 цагт хийнэ.
- 11.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын өрөөнд МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар Entreprenuer 2016 арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагууд ямар шалгуур номинацаар оролцох болон мөнгөний бодлого, валютын ханшийн талаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний хөгжлийн газраас Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн жорлонгийн өдөр тохиож байна.
- 1914 оны энэ өдөр сүмогийн 36 дахь ёкозүна Хагүрояма Масажи мэндэлжээ.
- 1991 оны энэ өдөр B1A4 хамтлагын гишүүн Jinyoung мэндэлжээ.
- 2013 онд НАСА Марс гариг руу сансрын хөлөг болох "MAVEN"-ыг хөөргөжээ.