
Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах "Өгөөж чихэр боов" компанийн үйлдвэрийн байранд 19 цагийн орчимд гал гарсан бөгөөд уг газар дээр аврах гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн боорцог хайрах цехийн тоснууд ихэнхи нь шатсан мэдээ байна.Дуудлагаар очсон бие бүрэлдэхүүн нэмэлт тасаг дуудаагүй байна. Галын шалтгааныг холбогдох байгууллагууд тогтоосоны дараа эргэн мэдээлэх болно.