
11 дүгаар сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 326 дахь өдөр бөгөөд он дуусахад 40 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2441.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 355.50, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн Бямбын Ринчен 1905 оны энэ өдөр мэндэлжээ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагууд хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулган зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- "Монгол шаазангийн гайхамшиг" үзэсгэлэнгийн нээлт 17.00 цагаас Улаанбаатар хотын музейд болно.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагт Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцана. Хаяг: Алтай хотхоны баруун хойд талд Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв
- 09.00-11.00 цагт Дээрхийн Гэгээнтэн Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдана. /Корпорейт конверсешн центрт/
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн телевизийн өдөр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Олон улсын Дуу хөгжимгүй өдөр юм байна.
- 1991 оны энэ өдөр Английн хөлбөмбөгийн тамирчин Левис Данк мэндэлжээ.
- 2009 онд БНХАУ-ын хойд хэсэгт бөмбөг тэсэрч, 108 хүний амийг авч оджээ.
- 2002 онд НАТО Болгар, Румын, Латив, Словен тэргүүтэй долоон улсыг гишүүн орон болох санал тавьжээ.