
11 дүгаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 327 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2448.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.20, юань 356.30, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, дүрмийн мэдлэг, дадлага суулгах, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2016” Сүхбаатар дүүргийн тэмцээн гуравдугаар сургууль дээр 10.00 цагаас эхэлнэ.
-
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөрт зориулсан "Баярын хурал" 15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд / Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр/ болно.
-
Эдийн засгийн байнгын хороонд Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулга хийнэ.
-
"Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй" сэдэвт онол практикийн бага хурал Багшийн хөгжлийн ордонд 09.00 цагт эхэлнэ. Тус арга хэмжээг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгуулах юм.
-
10.00 цагаас "Монгол наадам" цогцолбор, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах санамж бичиг байгуулна. СТӨ-ний 3 давхарт болно.
-
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Сорачи Эко орчин түгээх нийгэмлэгийн хэрэгжүүлж буй "Сэргээгдэх эрчим хүч буюу /хөрсний дулаан/ бага эрчим хүчээр хүлэмжид хүнсий ногоо тариалах төсөл"-ийн ажил дуусч Ургацын баяраа хийх гэж байна. Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Баруунтурууны 15-3 төмөр замын 361 гарам дээр 11.30 цагт эхэлнэ.
-
"Материалын урсгал зардлын тооцоолол" Азийн загвар байгууллага болох төслийн үр дүнг танилцуулах нээлттэй өдөрлөг 08.00-13.30 цагийн хооронд БГД, Эрин Интернэшнлийн байранд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Коста Рикад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1981 оны энэ өдөр "Зүрхэнд шингэсэн намар", "Амьдралын ээдрээ", "Миний байшин" зэрэг киногоороо хэдийнэ алдаршсан алдарт жүжигчин Song Hye-kyo мэндэлжээ.
- 2001 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Chenle(Zhong Chen Le) мэндэлжээ.
- Харин 2015 оны энэ өдөр БНСУ-ын 7 дахь ерөнхийлөгч, улс төрч Kim Young-sam таалал төгсчээ.
- 1995 онд алдарт "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино цацагджээ.