
Монголын Ланд Круйзер эзэмшигчдийн клуб халтиргаа гулгаанаас болж автомашины осол, замын түгжрэл ихсэж байгаатай холбогдуулан сайн дураар автомашины замын цасыг цэвэрлэжээ. Тэд урьд шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн авто замын халтиргаа гулгаа ихтэй хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн байна.
"Mongolian Land Cruiser" клубын залуусын сайн дураар нийгэмд тустай ажилд оролцож буй анхны тохиолдол нь энэ биш аж. Тэд өнгөрөгч хавар цасанд боогдсон машинуудыг татаж гарган, туслалцаа үзүүлж байсан юм.