
Баянгол дүүргийн нутаг, X хорооллын оршин суугчдыг ус, дулаанаар хангадаг шугам өчигдөр 14.00 цагийн орчимд хагарчээ. Дулааны шугамын тоноглол байдаг байр усанд автаж, түүнийг нь тусгай хоолойгоор соруулан, ус зайлуулах шугам руу асгаж байсан юм. Гэмтэл гарсан шалтгааныг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхнаас тодруулахад “Халуун ус дамждаг шугам цоорсон.
Гадаа хүйтэн болохоор ууршиж, том гэмтэл гарсан мэт харагдаж байгаа байх. Өнөөдөр (өчигдөр) гэмтлийг тодорхойлж, хэрхэн засахаа тооцоолсон. Өнөө шөнө уур гарсан хэвээр хононо. Айлуудын халуун ус, дулааныг хязгаарлахгүй” гэв. Тус шугамын гэмтлийг өнөөдөр засна. Засах явцад хүндрэл гарвал X хорооллын айлуудын халуун ус, дулааныг 1-2 цаг хязгаарлах юм байна.