
11 дүгаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 38 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 359.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2016” үзэсгэлэнг зохион байгуулна.
- 10.00 цагт Үндэсний хөгжлийн газар 3 давхар хурлын зааланд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартаа санал солилцож, зөвлөгөө өгнө.
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа 09.30 цагт МУИС-ийн 2-р байрны урд болно.
- Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Нээлт 09.00 цагт Чингис зочид буудалд болно.
- Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжид зориулсан нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээ 10.00 цагт болно.
- Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг "Ногоон гэрэл цагаан шугам 2016" тэмцээн 35 дахь удаагаа зохион байгуулагдана. Нээлтийн үйл ажиллагаа 10:30 цагт Улаанбаатар чуулгын байранд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрөхийн эсрэг тэмцэх олон улсын өдөр юм байна.
- 1896 оны сүмогийн 31 дахь ёкозүна Цүнэнохана Кан-Ичи мэндэлжээ.
- 1992 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Miley Cyrus мэндэлжээ.
- 2001 оны энэ өдөр Унгарын Будапешт хотноо Кибер гэмт хэргийн тухай конвенц батлагджээ.