
11 дүгаар сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 329 дахь өдөр бөгөөд он дуусахад 37 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 359.00, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагт Барилга,хот байгуулалтын яамны хурлын танхимд "Газрын бирж" хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- Мал эмнэлгийн салбарынхны дунд эрдэм шинжилгээний хурал Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн зааланд 11.00 цагаас эхлэх юм байна.
- MN-мэдээллийн төвд 11.00 Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг 10.00-16.00 цагийн хооронд МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.
- 14.30 цагт Зайсангийн гүүрний орчимд ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ.
- Төрийн ордон А танхимд 09.00 цагаас “Монгол Улсын Тогтвортой хогоон хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт болно.
- Бэст Вестерн Туушин зочид буудал, Соёмбо танхимд 14.00 цагаас “Бүс нутгийн тогтвортой хөгжил” семинар болно.
- Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд 12.00 цагаас "Ажилгүйдлийг Анагаая+" Хөдөлмөрийн яармагийн нээлт болно.
- 10.00-14.00 цагийн хооронд Blue sky-д БНСУ-ын "Нэг тосгон буюу Сэм ауэл" байгууллагын Монгол дахь салбарын тайлан уулзалт болно.
- 09.00 цагт МХЕГ, ҮЭ-үүдийн хамтарсан "Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-ны төв байранд эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эволюцийн олон улсын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Турк улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 2015 онд Тунисын нийслэл хотноо автобус дэлбэрч 14 хүн газар дээрээ амь насаа алджээ.
- 1976 онд Туркийн зүүн хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж 5000 орчим хүн амь насаа алдаж байжээ. Энэ үеэр Туркийн зүүн хэсгийн барилга байгууламжийн 80 гаруй хувь нь нурж байжээ.
- 1932 онд гэмт хэргийн холбогдолтой ДНХ-ийн шинжилгээ хийдэг лаборатори болох FBI албан ёсоор нээгджээ.