
11 дүгаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 330 дахь өдөр бөгөөд он дуусахад 36 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 26, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2473.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 358.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Өнөөдөр бүх нийтээр амарна. Зах худалдааны төвүүд ч мөн амрах юм байна.
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт 09.00 цагт Шангри-Ла зочид буудлын Бээжин, Парис танхимд болох гэж байна.
- "Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсан тухай" эрдэм шинжилгээний бага хурал 10.00 цагт Төрийн ордны Д.Сүхбаатарын /Б/ танхимд болно.
- "Business breakfast" уулзалт 07.30 цагт эхэлнэ. Уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно.
- Монголын сэтгэл зүйчдийн эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байрны /1-р байр/ А-200, 300 тоот танхимд 09.00-14.00 цаг хүртэл болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Индонез улсын Багш нарын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1891 оны энэ өдөр сүмогийн 28 дахь ёкозүна Оонишики Үйчиро мэндэлж байжээ.
- 2015 онд Ромын Католик сүмийн 266 дахь пап лам Африкт анх удаагаа зочилжээ.
- 1999 онд 5 настай Куб хүү Elian Gonzalez-г Флоридагийн эргээр хөвж явахад ньнэгэн загасчин эр аварч байжээ.