
Булган аймгийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид аймгийн төвийнхөө цасыг цэвэрлэж хүчрэхгүй байгаа тул Засаг дарга нь захирамж гарган, албан байгууллагуудын ажиллагсдыг цэвэрлэгээнд татан оролцуулж байна.
Тэд элс, давс, цас хайлуулах бодис асгаагүй зам, талбайн цэвэр цасыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглахаар шийджээ. Ингээд Цогт хунтайжийн талбайгаас цэвэрлэсэн цасаа машинаар зөөн, тус талбайн хоёр талын цэцэрлэгт асгаж байна.
Энэ цас хүйтэнд моддыг жавраас халхалж, мөчрийг нь хугарахаас хамгаалахын зэрэгцээ хавар хайлж, цэцэрлэгийн мод, зүлгийг эрт ногооруулах сайн талтай аж.