
Өвлийн хүйтэнд шинэхэн, халуун кофе уунгаа өөрийгөө "цэнэглэж" тухлан суухыг хүсэхгүй хүн ховор. Ийм ч учраас Улаанбаатарт сүүлийн жилүүдэд амттай кофе уух боломжийг олгосон олон сайхан газрууд бий болсоор. Амттай хэрнээ үзэмжтэй кофе бэлтгэх нь өдгөө урлаг болсон бол энэхүү ундааг хүртэх нь ч нэг соёл билээ. Энэ удаа бид Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй "шилдэг" гэх тодортголтой таван кофе шопыг онцоллоо.
- CAFFE BENE кофе шоп

Өвөрмөц интерьер дизайн, олон төрлийн амттан, тансаг сайхан кофетой газар санал болгооч гэвэл хамгийн түрүүнд "Caffe Bene"-г санал болгох биз ээ. Нээлтээ хийсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн хүндлэлийг хүлээж чадсан тэд дулаан, дотно уур амьсгалыг төрүүлэхийг зорьдог гэнэ. "Caffe Bene" нь Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн 15 оронд 1600 салбартай олон улсын кофе шопын сүлжээ юм. Нийслэл хотод одоогоор Caffe Bene-н 20 салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд кофены соёлыг түгээж байгаа хамгийн олон салбартай кофе шоп гэдгээрээ алдартай. Тэд найрсаг үйлчилгээ, амтат кофе, олон төрлийн менюгээрээ мянга мянган хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үүдээр нь ороход л сэнгэнэсэн кофены үнэр сэтгэл баясгаж, инээд цацруулсан бариста нар мэндчилэн угтах нь дотно сайхан мэдрэмж төрүүлдэг.

Сүүтэй кофе, шоколадтай мока нь тансаг сайхан амттайн дээр янз бүрийн жимсээр хийсэн онцгой содон бүтээгдэхүүнүүд гардаг нь сонирхолтой. Гүзээлзгэнэтэй төрөл бүрийн уух зүйл, бингсу дессертийг нь нэг амталчихвал донтоно л гэсэн үг. Бүхий л талаараа шилдэг нь байж чаддаг Caffe Bene-н хамт олон саяхан Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналын Франчайзинг төрөлд шилдгээр шалгарч чадсан. Олон салбарыг амжилттай нээн ажиллуулж байгаа Caffe Bene-н салбарыг нээх боломж хүн бүрт байдаг гэнэ шүү.

- TOM N TOMS

Том н Томс бренд нь 1998 онд Солонгос улсад үүсгэн байгуулагдаж дэлхийн улс орон бүрт салбар үүдээ нээж өргөжин тэлж байгаа бөгөөд манай улсад 2014 онд албан ёсны эрхтэйгээр орж ирсэн. Салбараа нээсэн даруйдаа олны талархлыг хүлээж чадсан. Кофе шопууд дундаас тус брэнд нь кафе дотроо шууд бэйкеригээ хийдэг бөгөөд олон төрлийн презел болон бусад талх гурилан бүтээгдэхүүнийг ил гал тогооонд зочдын дэргэд гурилаа зууран шууд бэлтгэдгээрээ бусдаас онцлог.

Өөр хаана ч байхгүй онцгой амтыг Том н Томс хэрэглэгчиддээ түгээдэг аж. Том н Томс кофе брэнд нь улсдаа томоохонд тооцогдох кофе үйлдвэрлэх үйлдвэртэй бөгөөд хамгийн шилдэг шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж байна. Ийнхүү дулаан уур амьсгал бүхий интерьер, тав тухтай шинэлэг орчинд хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ халуун яриа өрнүүлэх боломжийг Том н Томс олгож байна.
- DODO Coffee

Дашрамд сонирхуулахад энэхүү газрыг худалдахаар болсон бөгөөд холбогдох утасны дугаар: 99906984
Dodo coffee нь сэнгэнэсэн тансаг амтат кофе ууж тухлангаа амьд хөгжмийн тоглолт сонсох боломжийг хэрэглэгчиддээ олгож байна. Алдарт “Найзууд” цувралын гол дүрийн зургаан залуугийн байнга уулздаг Central Perk хэмээх кофе шопт орж ирсэн мэт мэдрэмжийг төрүүлж чадах энэхүү тохилог газрыг зорих залуусын тоо өдрөөс өдөрт ихэссээр. Үүний нэг шалтгаан нь кофены амтанд байдаг гэнэ. Тус кафены кофе өөрийн гэсэн онцлог амттай. Өөрсдөө кофегоо хуурдаг гэнэ.
Халуун дулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлэхээр зорьдог тус газар найзуудаараа тухлан сууж, "Найзууд" цувралыг үзэх ч боломжтой гэнэ шүү. Үүнээс гадна "OPEN MIC", "MOVIE NIGHT" зэрэг олон олон эвентүүдийг зохион байгуулдаг ба үйлчлүүлэгчдээ хүссэн дуугаа микрофоны ард чөлөөтэй дуулах боломжыг олгодог байна.
- Ti AMO

Ti Amo-г тодорхойлох зүйлүүд бол Итали желато, сүүтэй кофе, бялуу, нарийн боов, төрөл бүрийн сэндвичүүд. Амт чанар сайтай Итали кофе болон желатогоор хэрэглэгчдээ дайлдаг тэд Япон, Канад, Солонгос, Өмнөд Азид 300 гаруй салбартай дэлхийн томоохон сүлжээний нэг юм.
Тус кафе нь хорь гаруй төрлийн амтат Итали зайрмаг, мөн кофе, латте, блендемо, эрүүлжүүлэгч цай зэрэг 90 орчим төрлийн амтат ундааг өдөр бүр санал болгодог аж. Мөн төрөл бүрийн нарийн боов, бялуу, сэндвичээр үйлчилж байна.
- TATUKA

Бэйкэри болон кофег хослуулсан тус газрын кофены өвөрмөц амт, тансаг чанар нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг аж. "Өглөө бүр шинэ амттан" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нэр төрлийн сонголтыг үнийн өөр өөр түвшинд хэрэглэгчдэд санал болгодгоороо бусдаас ялгардаг. Үнийн хувьд ч тун боломжийн. 150 төгрөгөөс эхлээд янз бүрийн нарийн боов зөвхөн тэднийд бий.
Тэнд та тухлан суунгаа амттай кофе, зүсэм бялуу, халуун талхаар өөрийгөө "дайлж", гэр бүл, найз нөхдөөрөө кино үзэж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.