Дуутын хадны бичээсийг хамгаалах төслийг 105 000 ам.доллароор санхүүжүүлнэ
Мөн хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулахаар төлөвлөжээ. Цогт хунтайжийн хадны бичээс нь XVII зууны үеийн Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцогддог. Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг уг бичээст дүрслэн харуулсан билээ. Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, баримтат өвийн олон улсын жагсаалтад Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг бүртгэхээр шийдвэрлэж байв. Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн өвүүдийг уг жагсаалтад бүртгэдэг билээ.
2023-11-03
Лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар томилов
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгохоор уг хурлаас шийдвэрлэжээ. Мөн түүний нэр дэвшүүлсэн, Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилов. Д.Жавзандорж нь Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар ийнхүү хамбаар өргөмжлөгдлөө. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал нийт 55 гишүүний 89 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолыг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.
2023-11-02
“Соёлын бүтээлч сар” аян эхэллээ
Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын бүтээлч сар” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяныг “Бүтээлч залуус” уриан дор уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
2023-11-02
“Соёлын сэргэлт” аян хөдөөгийн 373 048 хүнд хүрсэн гэв
Улс орон даяар өрнүүлсэн “Соёлын сэргэлт” аян амжилттай өндөрлөлөө хэмээн Соёлын яамныхан дүгнэж байна. Зургаан сарын турш үргэлжилсэн эл аян Монгол хүний сэтгэлийн галыг асааж, төрөлх зөн, билгийг сэргээсэн хэмээн тодорхойлсон. Уг аяны хаалт өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.
2023-10-27
Чойжин ламын сүм музей дэх сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжлээ
Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүллээ.
2023-10-14
Өмнөд Солонгосын кино урлагийн туршлагатай танилцлаа
Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл 28 дахь удаагийн Бусаны Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд албаны төлөөлөл Өмнөд Солонгосын Кино урлагийн зөвлөлийн төв оффистой танилцлаа.
2023-10-13
Эрмитаж дахь зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах талаар ярилцжээ
Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцлоо.
2023-10-10
Франц хотноо "Чингис хаан" үзэсгэлэн дэлгэнэ
музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж байгаа тул үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 12-ноос 11 сарын 14 хүртэл түр хугацаагаар хааж буйг албан ёсоор мэдэгдэж байна.
2023-10-10
Ноён хутагтын хэрэглэж байсан эд зүйлсийг танилцуулах нь
Соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг өнөөдөр 12.00 цагаас “Чингис хаан” музейд нээнэ. Соёлын яам, “Чингис хаан” музей, Дорноговь аймгийн ЗДТГ болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд нэрт соён гэгээрүүлэгчийн хэрэглэж байсан эд зүйлс, шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлтэй нь холбогдолтой 130 орчим үзмэр дэглэх аж. Тухайлбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрих, мөнгөн дотортой гавал аяга зэрэг хосгүй үнэт дурсгалыг багтаажээ. Говийн ноён хутагтын музейгээс эдгээр үзмэрийг авчирсан байна. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.
2023-09-29
Нүүдлийн соёлын боловсрол олгох сургалт эхэллээ
Сургалтаар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, Монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлж буй байгууллага, иргэдэд Монгол хэл, бичгээ сурталчлан таниулж, заан сургах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
2023-09-26
“Хайрын виз” шинэ найруулга, тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин "мэндэллээ"
УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
2023-09-25