Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Урт цагааныг “самарсан” шигээ Гандангийн дэнжийг сүйтгэчих вий

Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны хоёрдугаар сарын 3-нд Урт цагааны нэг га орчим талбайд Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Тэрбээр “Доороо 196 машины зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар тооцоолсон. Нийслэлд ирсэн орон нутгийнхан, гадаадын жуулчид ч энэ гудамжийг үзэх учраас Монгол Улсын түүхийн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн” гэж байв.
2026-03-18

Төрөлтийн муруй доошилж, “5 сая”-ын амбиц алсрав

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан, “Өнөөдөр” сонины тоймч О.БатУндрахын нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-17

Фракцын “зодоон”-д сэнсэрсэн хотын улс төр

“Хотын төсөвт асуудал байвал түүнийг баталсан нийслэлийн Иргэдийн Төлөө­лөгчдийн Хурал буюу Улаанбаатар хотыг удирдах дээд шатны байгууллагатай ярих хэрэгтэй. Хотын даргатай биш. Нийслэлийн ИТХ ээлжит бус IX хурлаар үнэмлэхүй олонхын са­налаар баталсан төсөв шүү. Баянзүрх дүүргийнхэн бүтээн байгуулалтаа хийж, нийслэлд орлого нэмж төвлөрүүлэхдээ анхаарахын оронд албан тушаалд шунасан хувь хүний төлөө жагсах нь буруу.
2026-03-16

Эрх мэдлээрээ түрээ барьж, “аюулгүй бүс”-д халдагсад

Хувь хүний орон зайн талаарх ойлголт тааруугаас монголчууд өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулах явдал цөөнгүй. Гэтэл энэ нь бүр хил хязгаар давж, хотын даргаасаа эхлээд айлын гэрт “дайрч” ороод дайлуулж цайлуулан, төрсөн жил, төөрөг заяаг нь хүртэл яриулдаг моод дэлгэрэв.
2026-03-13

Тэтгэврийн реформ мартагдаж, түүнийг бүрдүүлэгчид цөөрчээ

“Би барилгын зураг, төслийн компанид ажиллаад дөрвөн жил боллоо. Үндсэн цалин 2.5 сая. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 2-2.1 сая төгрөг бэлэн авдаг. Хэдийгээр би залуу ажилтан, ажилд ороод удаагүй ч тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн нөхөн олговор зэргийг судалж, ойлгохыг хичээдэг. Хүн бүр л хөгширнө бас хөдөлмөрийн чадвараа ч алдах магадлалтай учраас тэр.
2026-03-12

Алтны үнэ өссөөр, алт цэвэршүүлэх үйлдвэрээ ярьсаар байх уу

Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай Зас­­­гийн газрын тогтоол баталсны 28, Бүгд Найрамдах Ка­­захстан Улсын 30 сая ам.долларын өртөг бүхий алт, мөнгө цэвэршүүлэх патентыг үнэгүй эзэмших гэрээ байгуулж, Сонгинахайрхан дүүргийн XXXII хорооны нутагт тус улстай хамтран үйлдвэр барих газраа товлосны долоон жилийн ой энэ онд тохиож байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас байгуулсан ажлын хэсгийнхэн цэ­вэршүүлэх үйлдвэрийг судлахаар ХБНГУ-д ажиллажээ.
2026-03-10

Шүүхийн шийдвэр сошиалд бус, хуульд “таалагдах” учиртай

Цахим орчинд олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар үнэн, худал нь мэ­дэгдэхгүй мэдээлэл цацаж, эсвэл хэргийн зарим нэг баримтыг ил гаргаснаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, улсаараа “шүүгч” мэт авирлах болоод багагүй хугацаа өнгөрлөө.
2026-03-05

Бариагүй байраар барьцаалагчдын луйвар хэрээс хэтэрлээ

БАРИМТ 1: Иргэн О: Би 2021 оны арваннэгдүгээр сард “Баганат өргөө” компанийн V блокт байр захиалсан юм. Гэрэээний дагуу байрыг 2022 оны IV улиралд ашиглалтад оруулна гэсэн ч одоо тав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Тус компани Цэдэвсүрэн гэх хүнтэй гэрээ байгуулж, эл блокийг барьж гүйцэтгүүлэхээр болсон юм билээ.
2026-03-03

“Хавдар-2” төсөл удаашралтай ч урагшилж байна

Монгол Улс хорт хавдраар жилд 4000 гаруй иргэнээ алддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд хорт хавдрын хяналтад 32 979 хүн байсан бөгөөд шинээр 8015 иргэн өвчилж, 4747 хүн нас барсан байна.
2026-02-26

Ажил “уяж”, асуудал төөрүүлдэг ажлын хэсгийнхэн

Монголын төр засгийнхан сүүлийн жилүүдэд аливаа асуудал дэгдэх бүрд хамгийн түрүүнд хий­дэг алхам нь “аж­лын хэсэг байгуулах” шийдвэр болсон. Улс тө­рийн ха­риуцлагаас бул­тах шилдэг арга нь учраас ма­най­хан ажлын хэсгээр “мэргэшээд” буй гэ­­ хэд болно. Аливаа нэг асууд­лаар нийгэмд то­­ моохон хэрэг мандах тоолонд ажлын хэсэг бай­гуулна.
2026-02-24

Эрчим хүчний салбарын хувьчлалыг ил тод мэдээллээс эхлүүлье

Улс орны эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад эрчим хүч чухал нөлөөтэй. Эрчим хүчний чадал эрэлтээ давахуйц, салбарын үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй байж гэмээнэ бид хөгжил цэцэглэлт, хотжилт, үйлдвэржилтийн талаар ярина. Ялангуяа манай орон шиг огцом хүйтэрдэг, нүүрснээс өөр цахилгаан, дулаан үйлдвэрлэх үндэс суурь, түүхий эд муутай, иргэд нь тархай бутархай суурьшдаг, өргөн уудам газар нутагтай улсад цахилгаан, дулааны хангамж гэдэг иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой амин чухал асуудал.
2026-02-16

Хүлээн зөвшөөрч үл болох харгислал

Хулгай, дээрэм, зодоон цохион хийж болохгүй гэж бид үр хүүхдэдээ захидаг ч бэлгийн хүчирхийллийн талаар, эсрэг хүйсийнхээ хү­ ний биед дураараа хүрч болохгүй гэдгийг багаас нь хэлж ойлгуулдаг бил үү. Наад зах нь цахим орчинд танихгүй хүнтэй харилцахгүй байх, зураг, бичлэгээ явуулж болохгүй гэдгийг анхааруулан сануулж, нээлттэй ярилцдаг нь хэд бол.
2026-02-13

Жижиг нь томорч, том нь тодорч чаддаггүй дотоодын компаниуд

Сар шинийн баяр болохтой зэрэгцэн Монголын хамгийн том компанийн нэг MCS-ийнхнээр буузаа хийлгэж, “Таван богд”-ынхноор ууц, өвчүүгээ чануулж байна хэмээн бид “томорч” маазардаг боллоо.
2026-02-06

Сошиалыг дагасан “сохор номингууд”

“Мега төсөл” гэх хоосон хийсвэр, уран зөгнөлт ертөнцийг эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулан бүтээж, ямар ч хамаагүй аргаар олон нийтийг түүндээ итгүүлэн үнэмшүүлэх гэж улайрсан төр засагтайгаа хамт мон­голчууд “Мета” компанийн бүрэн эрх­шээлд ор­чихлоо. Ямар ард түмэн байна, тийм төр за­­ саг бүрэлдэнэ гэдэгчлэн хэвлэл мэ­дээ­лэл, олон нийтийн сүлжээг ашиглан улс төр­чид, эрх мэ­­ дэлт­нүүд тархи угаах пропаганда хий­дэг Зо­хио­­ мол хүлээн зөвшөөрөгдөлтийн онол өнөөгийн манай улсад жинхэнэ утгаараа биеллээ олж байх шиг. “Datareportal”-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч (олонх нь фэйс­бүүк)-ийн тоо 2.7 сая давж, гурван жи­лийн өмнөхөөс даруй 400 мянгаар нэмэгджээ.
2026-02-02

Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш

Жишээ 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн тө­вөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө.
2026-01-30

Орон нутаг дахь багшийн сургуулиуд тэтгэлгээр “амь зогоож” байна

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдол­­той бай­­­гаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
2026-01-28

Цахилгаан, дулаан гачигдсан өвлийн сургамж

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
2026-01-27

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу

Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө та­тах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.
2026-01-22