Хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоныхоо дараа тус аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын хоёр, дөрөвдүгээр сургуульд ажилласан байна.
2026-09-16
АН-ынхан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөнө
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ.
2026-09-15
Талцлаар тодорсон Ц.Туваан
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-09-14
АН: Төсвийн бодлогоороо инфялцыг улам хөөрөгдөх нь
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ оны улсын төсвийн тодотголын хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Жаргалан гишүүн “Тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2.2 их наяд болгосон. Төсвийг энэ чигээр нь баталбал инфляц одоогийн 13 хувиас нэмэгдэж 18 хүрнэ, хоёр оронгоос буухгүй гэдгийг Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас хэлж буй.
2026-09-11
Ерөнхий сайд төсвөөс хувийн сургуульдаа хуваарилахыг завдсан уу
Энэ оны төсвийн тодотголд гэрт ойрхон сургуулийг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт зориулахаар тусгажээ. Дээрх хувийн сургуулиуд дотор Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн “Их засаг кинг” багтсан хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Осор ярьсан нь шуугиан агуулсан юм.
2026-09-11
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
2026-09-09
Төсвийн алдагдлыг нэмэх замаар Засгийн газрын өрийг ихэсгэхгүй байхыг зөвлөв
Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
2026-09-08
АН-ынхан УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөр болов
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна.
2026-09-07