Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Манайхан “Хар цом 2026”-д аваргын төлөө тулалдана

БНСУ-ын холимог тулааны “Black com-bat” холбооноос зохион байгуулсан “Хар цом-2026” тэмцээнд долоон улсын шилдэг тамирчид oрсoлдсoнooс хагас шигшээд дoрвoн баг шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн.
2026-08-27

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Оросын талынхантай уулзсан гэв үү

АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)ын дарга Жон Рэтклифф (Үндэсний тагнуулын газрын дарга асан) өнгөрсөн мягмар гарагт Москвад очиж, Оросын зарим албан тушаалтантай уулзсан талаар нэрээ нууцалсан эх сурвалжууд тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Америк өнгөрсөн долоо хоногт Украинд хандан, даваагаас лхагва гараг хүртэл Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын хойд хэсгийн зарим нутаг дэвсгэрт агаарын цохилт хийхгүй байхыг хүссэн гэнэ
2026-08-27

Суррон, мопедын ослоор 160 хүн гэмтэж, тусламж авчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эцэслэн баталж, долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдүүлж буй. Шинэ зохицуулалтаар сурроныг мотоцикл, скүүтерийг мопедын ангилалд оруулж, хөдөлгөөнд оролцох журам, хариуцлагыг тодорхой болгосон.
2026-08-27

Казахстанд Үндсэн хууль, парламентын шинэ тогтолцоо үйлчилж эхэлнэ

Шинэ Үндсэн хууль долоодугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор Казахстанд улс төрийн тогтолцооны түүхэн өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн гэж үзэх болжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь мэдэгдэхдээ “Улс төр, эдийн засгийн өөрчлөн байгуулалт, цар хүрээтэй шинэчлэлийн их замд гарлаа” гэж хэлээд эрин зууны энтэй энэ үйл явдлыг тохиолдуулан ард түмэндээ баяр хүргэсэн байна.
2026-08-27

Улаанбаатар-Дели чиглэлд маргаашаас тогтмол нислэг үйлдэнэ

“Хүннү эйр” компани Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгээ маргаашаас албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болсноо зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад өнгөрсөн онд төрийн айлчлал хийх үеэр хоёр орны төлөөлөгчид стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэгийг тогтмолжуулах асуудлыг тусгайлан хэлэлцсэн байдаг.
2026-08-27

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоосоо хангана 

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургацын урьд­ чилсан балансын дүн мэдээг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Монгол Улс энэ хавар 370 мянган га-д тариалалт хийснээс улаанбуудай 318, төмс 13, хүнсний ногоо 14, ногоон тэжээл 90, тосны ургамал 94 мянган га-д тариалсан байна.
2026-08-27

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван сумд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд малын гоц халдварт шүлхий oвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул өчигдрөөс хорио цээрийн дэглэм тогтоолоо.
2026-08-27

“Jade gas” метан хийн тoслийнхoo ашиглалтын тoлoвлoгooг ЭБМЗ-д хүргүүллээ

Австралид бүртгэлтэй, метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Jadegas holdings” компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-д хүргүүлжээ.
2026-08-27

Харааны бэрхшээлтэй иргэд зөвшилцөлд хүрч, өлсгөлөнгөө зогсоожээ

Хараагүй иргэдийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажил­­ лагааг хэвийн үргэлжлүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Ауба­кир болон холбогдох дарга нарыг огцруулахыг шаардаж, хараагүй иргэд энэ сарын 20-нд Тусгаар тогтнолын орны гаднах талбайд жагсаал зохион байгуулсан.
2026-08-26

Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал

XXI зууны уран зохиол судлалын томоохон өөрчлөлтийн нэг нь бүтээлийг зөвхөн агуулга, үзэл санаагаар бус, хүний ухамсар, хүртэхүй, танин мэдэхүйн үйл явцаар нь шинжлэх арга зүй эрчимтэй хөгжиж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, уран зохиолыг хүн судлалын шинэ түвшинд авч үзэх чиг хандлага төлөвшиж байна. Миний илтгэлийн сэдэв бол “Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал” юм. 
2026-08-26

Сири улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасав

АНУ өнгөрсөн даваа гарагт Сирийг терроризмыг ивээн тэтгэгч улс ор ­ нуудын жагсаалтаас хаслаа. Ингэснээр уг жагсаалтад Куба, Иран, БНАСАУ л үлдсэн байна . Эл шийдвэрийн үр дүнд Вашингтон тус улсын Засгийн газартай харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөхцөл бүрдэж буй аж.
2026-08-26

Нэг кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг тагнуулынхан шалгаж байна

Тагнуул, гаалийн байгууллагынхан хам­тарсан шалгалтын хүрээнд энэ сарын 10-нд хилээр хууль бусаар нэвтрүүлсэн маш их хэмжээний мансууруулах бо­ди­­ сыг илрүүлэн, холбогдогчдыг тог­тоо­жээ.
2026-08-26

Банкнуудын аппликэйшнийг дуурайлган хийж, цахимаар залилж байсан хүмүүсийг саатууллаа

ХААН банкны 35 жилийн ойн урамшуу­лал болон бусад арилжааны банкны судал­гаанд хамруулах зэрэг аргаар иргэдийн анхаарлыг татах мэдээлэл бэлтгэн фэйсбүүк, олон нийтийн сүл­жээ, цахим орчинд байршуулж, түүнд хандвал нэвтрэх нэр, нууц үгийг хуул­бар­лан дансанд нь халддаг бай­сан хү­мүүсийг ЦЕГ-ын Цахим гэмт хэ­рэгтэй тэмцэх албаныхан уржигдар ба­рив­чиллаа.
2026-08-26

 “Оролдлого сайт оройд нь

“Амьдралд минь олон саад, бэрхшээл тулгардаг ч би алзахгүй даваад л гардаг. Нэр минь хүртэл дав, дараа нь жарга гэсэн утгатай мэт санагддаг” хэмээн нэхмэлч Д.Даваажаргал ярьсан юм. Тэрбээр Төв аймгийн Цээл сумд 1981 онд төржээ. Арван хүүхэдтэй айлын отгон охин. Олуулаа байхын жаргал хийгээд олзны бага амттай гэдгийг багаасаа л мэдэрч өссөн гэнэ. Өдгөө гурван эгч, ганц ахтайгаа үлдсэн ч 90 нас дөхөж яваа ээж нь түүний хамгийн сайн найз, бас хамтрагч нь болжээ.
2026-08-26

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн эхний шатанд 420 хүүхэд шалгарчээ

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төг­сөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэт­гэл­гийн энэ оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэр тодорсон байна.
2026-08-26

“Туулын хурдны зам” төслийн талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайд Н.Учралд хандан “Туулын хурдны зам” төслийн талаар асуулга хүргүүлсэн байна. Уг төслийн хүрээнд улсын төс­вөөс гар­га­сан хөрөнгө, байгаль ор­чинд учирч бол­зош­гүй хо­хирол, гэрээ хэлцэл, хэ­рэг­жилтийн хууль, эрх зүйн үндэслэлийн та­лаар тодорхой мэдээлэл өгө­хийг тэрбээр Засгийн газ­рын тэргүүнээс хүс­жээ.
2026-08-26

Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэмээн гурван хүнийг хорилоо

Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамт­­ран ажиллаж байсан манай улсын гурван иргэнийг Таг­нуулын ерөнхий газрын холбогдох албаны ажилтнууд ил­­рүүлэн хойшлуулшгүйгээр баривчилж, үйл ажиллагааг нь таслан зогсоожээ. Бидэнд олдсон мэдээллээр манай ул­сын харьяат У.Э, Д.Ч, Н.Н нарыг холбогдуулан ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ан­гид цагдан хориод буй гэнэ.
2026-08-26

Орон нутгийн замын хураамж 10 000 төгрөг болсныг цуцлах өргөдөлд 33 011 хүн гарын үсэг зуржээ

Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тог­тоож, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс да­гаж мөрдөж эхэлсэн.
2026-08-26