Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Премьер лиг: 2025-2026 оны улирлыг эргэн дурсахуй

Сүүлийн жилүүдийн урьдчилан таамаглахад хамгийн бэрх, өрсөлдөөнтэй улирлуудын нэг болон түүхэнд үлдлээ. Үүний нотолгоо нь “Аваргуудын лиг”-т шалгарах босго оноо харьцангуй бага, харин лигт үлдэхийн тулд шаардлагатай оноо ер бусын өндөр байсанд оршино. Улирал өндөрлөж, цом гардуулж, баяр гуниг хосолсон мөчүүд өнгөрлөө. Ингээд Премьер лигийн эхний 10 багийн товч дүгнэлтийг хүргэж байна.
2026-05-27

Ногоон санхүүжилтийн жишиг: Францын алдарт Yoplait таргийг Монголд үйлдвэрлэж эхэллээ

Ирээдүйдээ илүү боломж үлдээж, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлт бүхий, байгаль орчинд ээлтэй, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг тууштай санхүүжүүлсээр байна. Энэ хүрээнд ногоон санхүүжилтийн жишиг болсон нэгэн томоохон төсөл амжилттай хэрэгжиж, “ТЭСО групп” дэлхийд алдартай Францын “Yoplait” брэндийн таргийг эх орондоо үйлдвэрлэж, монгол хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ.
2026-05-27

Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүллээ

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан баг энэ сарын 12-25-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гал мод хэмээх газарт малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүлжээ.
2026-05-27

Явган явж байгаад мопед, скүүтер, сурронд мөргүүлж, 95 хүн гэмтэв

Улаанбаатар хотын авто замд өнгөрсөн сарын 10-наас мопед, скүүтер, суррон буюу цахилгаан дугуйгаар хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Ингэхдээ явган хүний замаар зорчихгүй, 18 нас хүрсэн хүн жолооны А үнэмлэхтэй бол суррон унахыг зөвшөөрөх зэрэг захирамжаар хязгаарлалт тогтоож өгсөн билээ. Гэвч нийслэлийн Засаг даргын энэ захирамжийг үл ойшоож, насанд хүрээгүй хүүхдүүд дээрх тээврийн хэрэгслээр зорчиж, гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна.
2026-05-27

“Соёл”, “Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр зарим хүүхдийн зуслангийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхсөн юм. Тэгвэл АТГ нэр бүхий зуслангуудын хувьчлал, эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд эзэмшилдээ авсан асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сараас шалгаж эхэлжээ.
2026-05-27

Г.Занданшатарын замыг Бага тэнгэрээс засаж байна

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль болоход яг нэг жилийн хугацаа үлдлээ. Ийм богино хугацаа үлдсэн атал энэ сонгуульд аль намаас хэн нэр дэвших нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байна. Ядаж горилогчид ч сураг алга. Урьдын туршлагыг санахад өдийд нам намын горилогчид хөдөө хотгүй мөргөлдөж зөрөлдөөд айл аймаг хэсэж явдаг байлаа. 2027 оныг угтаад явдаг бол УИХ-д суудалтай таван намын дор хаяж таван горилогч Монгол нутгаар явах байв.
2026-05-27

Монголын талын өр 986 сая ам.доллар хүртэл буурах боломжтой гэв

“Уул уурхайн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр доктор Х.Владимир “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор 2010 оноос хойш хийсэн өөрийн судалгааны үр дүнд үндэслэн хэд хэдэн зүйлийг онцлон танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс 22.4 тэрбум ам.долларын өртэй” гэх ойлголт нь ташаа юм. Энэ нь хэрэв гэрээний одоогийн нөхцөл огт өөрчлөгдөхгүй үргэлжилбэл орд ашиглалтын хугацаа дуусах шатанд буюу 2051 оны эцэс гэхэд хүрч болох ирээдүйн төсөөлөл юм. Өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчийн бодит зээл 5.59 тэрбум ам.доллар. Монголын талын 34 хувьд ногдох бодит өр, хүүгийн хамт 2.18 тэрбум ам.доллар болж байна.
2026-05-27

"Хотын ерөнхий архитекторын нэг гарын үсэг 50 сая төгрөгийн ханштай болсон"

Нийслэлийн ИТХ дахь АН-ын таван төлөөлөгчийн нэг О.Зундуйдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон тэрбээр нийслэлийн иргэдийн эрхэд халдсан хоёр ч асуудлаар "шүгэл үлээв". Юуны өмнө Улаанбаатар хотод аливаа бүтээн байгуулалтын ажил хийхийн тулд ерөнхий архитекторооос гарын үсэг авч, баталгаажуулах дарааллтай байдаг аж. Тэрбээр жилд 1260 гарын үсэг зуруж, бүтээн байгуулалтын ажлын даалгавар өгдөг гэнэ.
2026-05-27

ХААН Банк хиймэл оюуныг амжилттай нутагшуулсан туршлагаар олон улсад тэргүүллээ

Дэлхийн банк санхүүгийн салбарт цахим үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллагуудыг тодруулан өргөмжилдөг “The Digital Banker” сэтгүүлээс ХААН Банкийг харилцагчийн туршлагад Gen AI технологийг амжилттай нэвтрүүлсэн “Зүүн Азийн шилдэг банк”, “Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар тус тус шалгарууллаа.
2026-05-27

Энхийг сахиулагч 1300 гаруй эмэгтэй дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ

Монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан "Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил" өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын 300 гаруй "цэнхэр дуулгат" бүсгүй оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн есөн эмэгтэй алба хааагчийг алдаршуулсны дотор Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаанд мото буудлагын анхны эмэгтэй тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сургалтын ахлах офицер, хошуучь О.Нинжбадгарыг онцолж, "Шилдэг энхийг сахиулагч" өргөмжлөл гардуулав.
2026-05-27

ЕАЭЗХ-тэй байгуулсан түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос хэрэгжинэ

Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-тэй байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ.
2026-05-27

Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ

Өвөрхангай аймгийн төдийгүй Монголын байгалийн гайхамшгийн нэг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт бүсэд хамаардаг Улаан цутгалангийн урсац тасраад 10 гаруй хоножээ.
2026-05-27

МАН-ын бүлэг 2018 онд бүлгийнхээ 65 гишүүн бүрт ЖДҮ-гийн 950 сая төгрөг олгох улс төрийн шийдвэр гаргажээ

Монголчууд мартамхай. Улстөрчдөд энэ ашигтай. Загасны ой санамжтой гэж ирээд хоорондоо ярилцана. Тэрэнд нь тааруулж улс төрөө явуулна. Одоо бараг мартсан байх, 2018 оны ЖДҮ-гийн хэргийг. МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлээс туучихсан нь баригдсан. Хөгөө хөлдөө чирсэн. Гэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тус зээлийг олгох шийдвэрийг гаргасан гол буруутнаар шалгарсан. Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нар шүүхээр орж ял авсан.
2026-05-27

Шударга ёсыг таниулах цахим номын сан ажиллаж эхэллээ

Шударга ёсыг таниулах цахим номын сан ажиллаж эхэллээ
2026-05-26

Дэлхийн дээвэрт хөл тавьсан монгол бүсгүйн түүхийг уншигчдын хүртээл болголоо

Олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Батхишиг “Сэтгэлийн хатаар сийлсэн оргилууд” номоо уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр энэхүү бүтээлдээ өндөр уулсын аялал, авиралтын дурсамжаа хуваалцаад зогсохгүй амьдралынхаа хатуу хөтүүг хэрхэн туулсан тухайгаа илэн далангүй өгүүлжээ.
2026-05-26

Бодисын солилцооны өвчнөөс сэргийлэхэд улс орнуудтай хамтарна

БНХАУ-ын Шанхай хотод ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан болжээ. Хуралд манай хоёр хөрш орон болон Казахстан зэрэг 10 улсын төлөөлөл оролцсон байна. Манайхаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монголд бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийсэн үндэсний болон олон улсын судалгааг танилцуулан, бусад орны туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2026-05-26

36 жилийн өмнөх гавьяа, 27 жил төөрсөн шагнал

Наймдугаар сарын сүүлч. Хангайд бол хяруу унан, өглөө, оройдоо сэрүүсэж, намарших тийшээгээ хандан, малын сүү цагаа, өвс ногооны шим гүйцдэг үе. Харин говьд халуун харих яагаа ч үгүй байдаг цаг. Ийм нэгэн аагим өдөр шинэ байрандаа орсон Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтынхон үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ гаднах, доторхорчноо тохижуулахаас эхлээд аж ахуйн ажилд дарга, цэрэггүй дайчлагдсан байлаа.
2026-05-26

Майхантай метрополис хот

Улсын нийслэл Улаанбаатар өвөлдөө утаанд, урин дулааны цагт асар майханд дарагддаг болоод удлаа. Сүхбаатарын талбайгаасаа эхлээд хороолол, хотхонуудын булан тохой, замын гарц, уулзваруудын эргэн тойронд, бүр цаашлаад хотын өнгө төрхийг тодорхойлдог цэцэрлэгт хүрээлэнгүүд, их дэлгүүрүүдийн өмнөх, хойдох талбай, нийтийн эзэмшлийн гудамжууд, ногоон байгууламж бүхий төв цэгүүд хүртэл өдгөө асар майхны эзэмшилд шилжжээ. 
2026-05-26