Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "шүгэл үлээв"
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг нийгэмд шүгэл үлээв. Тэрбээр газрын дарга дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар дараах баримтыг дэлгэсэн юм.
2023-08-29
Хүүхдээ хамгаалаагүй ээжийг торгоно
Товчхондоо, хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангиар хүүгийн ээжийг хүүхдийн дэргэд архидан согтуурсан үндэслэлээр торгосон бол хамтран амьдрагч Э нь шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл бүрдсэн аж.
2023-08-28
Нүүрсний гэх хэрэгт ТӨҮГ-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамгийн их холбогджээ
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Улмаар тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.
2023-08-28
"Шилдэг офицер" шалгаруулах уралдаан өнөөдөр эхэллээ
Энэхүү “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 алба хаагч энэ оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Цэргийн дүрэм, Гадаад хэлний мэдлэг, Эсээ бичлэг, Илтгэх ур чадвар, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж, Буудлагын тэмцээнд оролцож, Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих юм.
2023-08-24
“МАК цемент” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7.9-д зааснаар тухайн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх буюу 5 370 546 910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байв. Дээрх компани үүнийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж. Анхан шатны шүүхийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. ШӨХТГ-ын 2021 оны 08 дугаар тогтоолоор тус компанийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон юм.
2023-08-24
Иргэд гэр бүл цуцлах асуудлаар хуулийн зөвлөгөө авах нь түгээмэл байна
Тиймээс энэхүү арга хэмжээгээр дамжуулан анхан шатны хууль зүйн зөвлөгөөг олон нийтэд өгөхийг дээрх байгууллагынхан зорьжээ. Тус компанийг 2012 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэхүү өдөрлөгийг нийслэлд дөрвөн удаа зохион байгуулсан аж. Мөн 2022 онд 10 жилийн ойгоо тохиолдуулан Баянхонгор аймгийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсний зэрэгцээ хууль зүйн сургалт зохион байгуулжээ.
2023-08-18