5-9 насны хүүхдүүд нохойнд хазуулах тохиолдол их байна
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ.
Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
2025-04-04
Төв талбайд узбек хоол амтлах боломжтой
Нийслэлийн ЗДТГ-аас “UB food” фестивалийг энэ сарын 8-14-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах нь. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл фестивалиар өнөө жил Бүгд найрамдах Узбекистан Улсын хоолны амт, соёлыг танилцуулах юм байна.
2025-04-04
Асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг, шинжилгээ хийлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тус төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийлээ.
2025-04-04
"Автомашины зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв
Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ. Үүний эхлэл урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой.Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон" гэлээ.
2025-04-04
Ковшоор хог түрж байгаад хүний амь хохироов
Хөвсгөл аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгт ажлаа хийж байсан хүнд механизмын жолооч 68 настай иргэн хүн дайрч амийг нь хөнөөсөн хэрэгт шалгуулж байна. Мөрөн сумын нутаг, Элстийн ар гэх газарт орших хогийн цэгт тэрбээр ковшоор хог түрж байгаад ухрахдаа 61 настай иргэнийг дайрсан аж. Хөвсгөл аймгийн Хот тохижуулах үйлчилгээний төвийн ажилтан Ш-ийг өдгөө Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
2025-04-04