Японы эзэн хаан Нарүхито хатан Масакогийнхоо хамт айлчилна
Япон Улсын 126 дахь эзэн хаан Нарүхито эрхэм дээд хатан Масакогийнхоо хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх тов гарчээ. Манай улсын Ерөнхийлөгч 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд зочноор оролцож, түүнтэй анх уулзаж байв.
2025-06-23
“Харшилтай хүн 05.00-07.00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй”
Улиасны унгирал нь хүний хамрын салстыг цочроож, элдэв тоосонцор, нян, бактер дамжуулдаг тул харшил сэдрээх хүчин зүйл болдог аж. Иймд ургамлын тоосны харшлаас сэргийлэхийн тулд тоосжилт ихтэй үед цонхоо хаах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гадуур гарахдаа малгай, амны хаалт, нүдний шил хэрэглэж хэвшээрэй. Мөн хамар битүүрч, нус гоожих, найтаах, нүд загатнах, арьс салст улайх, хоолой бачуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
2025-06-22
Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв
Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21
Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21
Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг “Сэлбэ” рүү нүүлгэн шилжүүллээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотой¬гоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүү¬лэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.
2025-06-21
Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
Дэлхийн цаг уурын байгууллага байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэжээ
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) олон улсын хэмжээнд прогноз, судалгаа хийхэд ашигладаг байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэж, хяналтын сүлжээгээ өргөтгөснөө мэдээлэв. Ингэснээр уур амьсгал, агаарын температурын өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, гидрологи, далайн усны түвшин, ган, зуд зэрэг байгалийн гамшигт, эрсдэлт үзэгдлийн давтамжийг урт хугацаанд, тасралтгүй, өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, Дэлхийн цаг уурын байгууллагын системд нийлүүлдэг томоохон станцын тоо 475 болсон гэнэ.
2025-06-20
“Рио тинто” 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо
Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ.
2025-06-20