Монголд ирсэн аялагч дугуйгаа алдаад, олж авчээ
Калеб Хайнер хэмээх аялагч манай улсын нутагт зорчиж явахдаа унадаг дугуйгаа хулгайд алдаад нэг өдрийн дараа олж авчээ. Тэрбээр хөл дүүжлэх унаагаа алдаж, явгарсан талаараа “Ийм зүйл бичиж байгаадаа итгэхгүй нь. Би Монголын баруун хэсэгт зорчиж яваад нэгэн аймгийн төвд дугуй, бичиг баримт гээд бүх зүйлээ хулгайлуулчихлаа” хэмээн энэ сарын 25-нд фэйсбүүк хуудсандаа нийтэлж, тусламж хүссэн байна. Харин маргааш нь орон нутгийн цагдаа нарын шуурхай ажиллагааны үр дүнд аяллын “анд”-аа олсон хэмээн мэдээлэл оруулжээ.
2025-05-28
Үзүүлэн болсон усан оргилууруудаа ажиллуулаач, нийслэлийн удирдлагууд аа!
Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт очлоо. Амралтын, дээрээс нь автомашингүй өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн ихтэй, суух сул сандал олдохгүй шахам байлаа. Сандал, сүүдрэвчгүй хоцорсон хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрлах усан оргилуурыг бараадаж, шат, хашлага дээр нь битүү суусан харагдав.
2025-05-27
Сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян илэрчээ
Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ оны эхний хагас жилээс боловсролын байгууллагын гал тогоонд “дүн тавьж” эхэлсэн байна.
2025-05-27
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-05-27