Сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо
Боловсролын сайд П.Наранбаяр сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай тушаал өчигдөр гаргажээ. Уг тушаалын дагуу боловсролынбайгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг хүүхдийн насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулахаар болов.
2024-11-07
Уушги, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлье
-өөс энэ сарыг уушги, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн зарлажээ. Энэ төрлийн хавдраас хэрхэн сэргийлэх талаар эмчийн зөвлөгөө, мэдээлэл, ярилцлагыг ХСҮТ-ийнхөн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх гэнэ.
2024-11-06
“Цахимд зөв байя” зохиомжит гэрэл зургийн уралдаанд оролцоорой
Кибер аюулгүй байдлыг хангах, халдлагаас сэргийлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хувийн мэдээлэл, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх “Цахимд зөв байя” сургалтыг салбарын яамнаас үндэсний хэмжээнд зохион байгуулж дуусжээ.
2024-11-06
Өвөрмонгол эмч Б.Мандах: Монгол иргэдийн дунд үе мөч, уушгины өвчин зонхилж байна
“Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-оос ирсэн мэргэжлийн эмч нар өнөөдөр Монголын иргэдэд үзлэг оношилгоо хийж байна. Эмч нарын баг арвуулаа гэнэ. Тодруулбал, мэдрэлийн эмч 2, ерөнхий дотрын эмч 2, уламжлал бариа заслын эмч 2, ясны эмч 2, цусны эмч 1, багийн ахлагчтайгаа нийлээд 10-уулаа аж. Эмч нарын багийг эмч Чэнь Сарнай ахалж байгаа аж. Тэд энэ өдрүүдэд ихээхэн ачаалалтай ажиллаж буй бөгөөд өдөр 200 гаруй хүнд үйлчилж байна.
2024-11-06
Автобусанд сурталчилгаа наалгахад сард долоо орчим сая төгрөг төлдөг
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд том оврын 600 автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэтэл сүүлийн үед шинээр оруулж ирсэн автобуснуудын гадна зар сурталчилгааны хуудас наах нь түгээмэл болжээ. Ямар өнгөтэй автобус гэдэг нь мэдэгдэхгүй, эрээн алаг болтол нь наасан сурталчилгаа ч бий. Энэ нь нийтийн тээвэрт нэмэлт орлого оруулах арга уу гэдгийг сонирхлоо.
2024-11-06
Төсвийн төслийг буцаан татахыг шаардав
Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буйтай холбоотойгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр байр сууриа илэрхийллээ. Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг замбараагүй зарцуулах төсөв батлахаар хэлэлцэж эхэлснийг эсэргүүцэж байгаагаа тэд мэдэгдэв. Ингэхдээ “Чөлөөт зах зээлийг хумьсан, коммунизм руу эргүүлсэн” гэж ирэх оны төсвийг тодорхойлсон.
2024-11-06
Хүүхэд бичсэн мэдээ, сурвалжилгыг урамшуулна
Хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” ХХК-иас эрхлэн гаргадаг үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨДӨР” сонин дэргэдээ өсвөрийн хүүхэд, багачуудаас бүрдсэн “НОГООН ТАНХИМ” ТББ-ыг ажиллуулж эхэлжээ.
2024-11-06
Эр хүн шиг байх ёстой гэх хэвшмэл ойлголт эрэгтэйчүүдийг “чөдөрлөдөг”
“Эмэгтэйчүүд мэдрэмжээ илүү сайн илэрхийлдэг. Харин эрчүүд хурааж явсаар нэг л өдөр “тэсэрдэг”. Бугшсан асуудлаа хэн нэгэнд нээж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сэтгэлээ анагаахгүй явсаар гутрал, эмгэгийн хэмжээнд хүрдэг. Эцэстээ амиа хорлосон гашуун сургамж цөөнгүй. Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаатай байдлыг илтгэсэн олон жишээ бий. Тухайлбал, амиа хорлосон хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь эрчүүд байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Э.Биндэръяа ярив.
2024-11-06
Нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн үндэсний баг байгуулж, орон нутгуудад ажиллуулж эхэлжээ. Орон нутагт III шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй учраас иргэд олноороо нийслэлийг зорьдог. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал, хүлээгдлийг нэмэгдүүлдэг тул салбарын яамнаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа мэдээлэв. Эрүүл мэндийн сайд “Төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэн нутагшуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний баг байгуулсан.
2024-11-06
Cэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн суулт зарлав
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсэж, түүний ар гэрийнхэн өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлав. Н.Өнөрцэцэгийн аавын бие тааруу байгаа учраас хүрэлцэн ирж чадаагүй гэнэ. Харин түүний ээж болон эгч, дүү нар нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2024-11-06
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана гэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас тухайн хэсэг дэх 207 дугаар байр галд өртсөн юм.
2024-11-06
“Аз жаргалын хотхон-4” ОАУСК хөшгөө нээв
“Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүд энэ сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Тэгвэл уг Соёлын өдрүүдийн хүрээнд “Аз жаргалын хотхон-4” Хятадын олон ангит уран сайхны киноны нээлт боллоо.
2024-11-05