Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйг Улсын ерөнхий прокурорын газраас анхаарууллаа. Тодруулбал, Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нийт 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Эдгээр ослын улмаас зургаан хүн амиа алдсан бол найман хүн хүнд, 10 нь хүндэвтэр, нэг зорчигч хөнгөн гэмтсэн байна. Хэрэгт холбогдогчид нь голчлон 15-17 насны хөвгүүн байсан бөгөөд тэдний нэг нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ. Улмаар шүүхээс тавд нь хорих ял оноож, хоёрынх нь зорчих эрхийг хязгаарласан бол 11 хүүхдэд нь ял оногдуулахгүйгээр тэнсэж, үлдсэн гурвыг нь эрүү гийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнд тээврийн хэрэгсэл жолоодох боломж бүрдүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.