Өмнөд Солонгосын анхны хувийн сансрын пуужин осолджээ
Арванхоёрдугаар сарын 23-ны мягмар гарагт Өмнөд Солонгосын “Innospace” компанийн анхны арилжааны зориулалттай сансрын пуужин хөөрснийхөө дараахан осолдсон тухай Yonhаp агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв.
2025-12-23
Бангладешийн Ерөнхий сайд асанд цаазаар авах ял оноожээ
Бангладешийн шүүх Ерөнхий сайд асан Шейх Хасинаг 2024 онд эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарах үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон боловч жилийн өмнө Шейх Хасина Энэтхэг рүү зугтжээ.
2025-11-18
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш найман жилийн дараа Холливудын кино урлагийн ертөнцөд эргэн иржээ. Энэ талаар “The Sun” сонин эх сурвалжуудыг тулгуурлан мэдээлэв.
2025-11-06
Дэлхий хоёр Сартай болжээ
Дэлхийн шинэ дагуулыг 2025 PN7 нэрлэсэн бөгөөд 1960-аад оноос хойш дэлхийтэй төстэй траекторийн дагуу Нарыг тойрон эргэлддэг. Хэдийгээр эл биет Сар шиг дэлхий дагуул мэт харагдах боловч таталцлын нөлөөгөөр манай гаригтай холбоогүй тул эцэст нь сансарт буцаж ниснэ.
2025-10-23
Японы Засгийн газрыг ямар хүн толгойлох гэж байна вэ
Үзэл бодлоороо Маргарет Тетчер гэгддэг, 64 настай хатагтай Санаэ Такаичи ялбал хамгийн залуу Ерөнхий сайд болох байсан 44 настай Шинжиро Коизүмийг хоёрын даваанд ялж Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдоод арваадхан хоногийн дараа Парламент дээр болох Засгийн газрын тэргүүний сонгуульд ялахад эргэлзэх юмгүй гэцгээж байна. Эрх баригч намын даргын сонгууль өнгөрсөн бямба гарагт болсон юм. Ийнхүү тэрбээр Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох дээр тулаад байна.
2025-10-06