Европын холбоо НҮБ-ын Дүрвэгсдийн тухай конвенцийг шинэчлэх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай “Times” сонин мэдээлэв.
“Улс орнууд орогнол хүсэгчдийг хүлээж авахгүй хил дээрээс буцаах үйлдлээс сэргийлсэн НҮБ-ын 1951 онд баталсан дүрвэгсэдийн тухай конвенцийг ЕХ шинэчлэх төлөвлөгөө боловсруулж байна” гэж нийтлэлд дурджээ.
Энэхүү конвенц зорилгодоо тохирохгүй болсон талаарх санал зөвюшөлцөл Европын орнуудөд улам өссөөр байна.
"Эдгээр зарчмуудыг дэлхийн хоёрдугаар дайны дараа өнөөгийнхөөс тэс өөр геополитикийн нөхцөлд боловсруулсан " гэж хэвлэл эх сурвалжийн баримт бичгээс иш татжээ
Конвенцийн дагуу уг баримт бичигт гарын үсэг зурсан улс орнууд “дүрвэгсдийг арьсны өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол эсвэл нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэлээс болж амь нас, эрх чөлөөнд нь заналхийлж болзошгүй улс орон рүү ямар ч байдлаар гаргахгүй, буцаахгүй” аж.
Ингэхдээ, Европын орнууд дүрвэгчийн статус олгохыг хүссэн олон сая хүсэлтэд дарагдахын зэрэгцээ дээрх зарчим улам бүр эргээлзээтэй болж байгааг хэвлэлд тэмдэглэжээ
татгалзсан орогнол хүсэгчдийг буцаах тухай олон сая хүсэлтийг даван туулахын төлөө тэмцэж байгаа тул энэхүү зарчим улам бүр эргэлзээтэй болж байна гэж тус хэвлэлд бичжээ.
Тиймээс ЕХ зүгээс хийх эл алхам нь сүүлийн хэдэн арван жилд цагаачлалын бодлогод гарах томоохон өөрчлөлтүүдийн нэг болж магадгүй гэж “Times”онцолсон байна.