Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв. Эдгээр байгууллагад гэрээнд тусгасан тоо хэмжээ, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн, энэ оны эхний зургаан сарын санхүүжилтийг бүрэн олгож дуусжээ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт нэг их наяд 250 тэрбум 980.7 сая төгрөгийн санхүүжилт олгосныг мэдээллээ. Үүний 9.1 тэрбум төгрөгийг тусламж, үйлчилгээнд, 3.8 тэрбумыг өмнөх оны өр, төлбөрт зарцуулсан байна.
О.Оргилох