Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 2022 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлснээс хойш сан дампуурч, эмнэлгүүдэд их хэмжээний өр төлбөрт унаад байсан билээ. Өнгөрсөн хугацаанд буюу сүүлийн гурван жилд Эрүүл мэндийн даатгалын санд 316.8 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан байжээ. Энэхүү өрийг төлөхийн тулд сангийн төсвийг 2025 онд түүхэндээ анх удаа хамгийн ихээр буюу 2.2 их наяд төгрөгөөр баталсан. Үр дүн нь ч гарч, эмнэлгүүдэд өгөх өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссанаа ЭМДЕГаас мэдээлэв. Даатгалын санд хуримлагдсан өр болох 316.8 тэрбум төгрөгийн дий¬лэнх нь улсын эмнэлгүүдийнх аж. Тухайлбал, рашаан сувилалд 6.2, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 11.1, эмийн сангуудад 19.3, сумын эмнэлгүүдэд 48.6, хувийн¬хад 51.9, улсын эмнэлгүүдэд 179.4 тэрбум төгрөгийн өртэй байсныг ийнхүү бүрэн барагдуулжээ.
О.Оргилох