Сургуулийн орчинд, хичээлдээ явах, ирэх замдболонавтобусандгарутас,эдзүйлсээалдсан гэх 400 орчим дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртгэгджээ. Энэ мэт халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх нь сургуулийн орчинд үйлдэгддэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан наймдугаар сарын 12-20-нд хяналтын камерын үзлэг, шалгалтыг зохион байгуулжээ.
Тэд 195 сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 нь эвдэрсэн, гаднах орчны 21 гэрэлтүүлэг “шатсан” байж. Мөн 324 цэцэрлэгийн 6960 камерын 312 нь ажиллагаагүй байсныг илрүүлж, засварлуулсан гэлээ.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 885 сур¬гуульд 19 000 теле хяналтын камер ажилладаг аж. Үүнээс эвдэрсэн байсан дээрх камеруудыг засаж сайжруулсан тул өдгөө бүгд хэвийн ажиллаж буй гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Ямартай ч ерөнхий боловсролын бүх сургууль их, бага хэмжээгээр ийнхүү камержсан байна. Ташрамд дурдахад, энэ онд сур¬гууль, цэцэрлэгийн орчныг сайжруулахад нийслэлээс 66.2 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.
О.Оргилох