Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийг тав дахь ондоо хэрэгжүүлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газар (НТБГ)-аас мэдээллээ. Сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулснаар хотын төвийн ачааллыг сааруулах, хол гэртэй сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой гэв.
рчуулах зорилготой гэв. Төслийн хүрээнд 2025-2026 онд хувийн болон төрийн өмчийн сургуульд нийт 296 автобусаар сурагчдад үйлчлэх юм байна. Үүний 234 нь хувийн сургуулиудын автобус аж. НТБГ-аас өнгөрсөн жилээс хүүхэд тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өмнө нь хувийн хэвшлүүд дээ рх төслийг дангаараа хэрэгжүүлж байв. Энэ талаар тус газрынхнаас тодруулахад “Манайд бүртгэлтэй, төрийн өмчит таван аж ахуйн нэгж, байгууллага сургуулийн автобусны үйлчилгээг хариуцаж ирсэн. Эдгээ р компани 2025-2026 хичээлийн жилд алслагдсан гурван дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 тээврийн хэрэгсэл гаргаж, хүүхдүүдэд үйлчлэхээр төлөвлөөд байна” гэсэн юм.
2024-2025 оны хичээлийн жилд 82 сургуулийн 66 чиглэлд төрийн өмчийн 66 автобусаар 13 200 хүүхэд тээвэрлэжээ. Сургуулийн автобусны энэ оны техникийн хяналтын үзлэг, оношилгоог өнгөрсөн сарын 21-29-нд зохион байгуулсныг албаныхан хэлсэн. Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 1100, амралтын өдрүүдэд 887 автобусыг үйлчилгээнд явуулж байгаа аж.
О.Ундрах