Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсээс их, дээд сургуулийн оюутнуудад энэ хичээлийн жилийн “Шинэ сонголт”-оо нээжээ. Энэ нь оюутнуудыг хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил хийх боломж бүрдүүлдэг хөтөлбөр юм. Тодруулбал, сайн дурынхан их, дээд сургуульд суралцаж буй хараа, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Өнөө жилийн “Шинэ сонголт”-д хам¬рагдах хүсэлтэй оюутнуудыг БЕГ-ын пэйжид байршуулсан QR код болон 7014-0069-2 дугаарын утсаар энэ сарын 30 хүртэл бүртгэх аж. Оюутнууд “Тэмдэглэлт хөтлөгч”-өөр ажилласнаар хувь хүний хөгжлийн олон төрлийн сургалтад хамрагдан, ялгаатай хэрэгцээний талаар мэдлэг, ойлголттой болж, хичээлийн жилийн эцэст сайн дурын ажлын батламжтай төгсөх юм. Ингэснээр олон улсад магистр, доктороор суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад давуу тал болдог байна.
Ташрамд дурдахад, БЕГаас тусгай хэрэгцээт оюутнуудад 2022 оноос “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Үүнд давхардсан тоогоор 22 оюутан сайн дураараа ажиллаж, батламж гардсан байна. Сайн дурынхан хичээлийн бус цагаараа ихэвчлэн МУИС, МУБИС-ийн оюутнуудад лекц тэмдэглэхэд нь тусалдаг гэв.
О.Оргилох