Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Ангиографын тасгийнхан хөх, уушги, бөөр, ясны хорт хавдрын үед хийдэг хөлдөөх эмчилгээг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн талаараа мэдээллээ. Хорт хавдар ясанд үсэрхийлсэн тохиолдолд тэсвэрлэхийн аргагүй өвддөг, эмийн эмчилгээнд зовуурь нь тэрбүрнамддаггүй гэнэ. Ийм үед cryoablation хэмэх уг эмчилгээг хийхэд өвдөлтийг бүрэн намдааж чаддаг байна. Улмаар уг эмчилгээний тусламжтайгаар хавдрын ургалтыг зогсоож, цөөнгүй туршлага ч хуримтлуулжээ.
Түүнчлэн cryoablation аргаар уушги болон бөөрний хорт хавдрын голомтыг хөлдөөх бүрэн боломжтой аж. Үр дүнг нь нотолсон олон улсын судалгаанууд ч байдгийг УХТЭ-ийн эмч нар хэллээ. Хөлдөөх эмчилгээг ийнхүү нэвтрүүлснээр хөх, уушги, бөөр, ясны хорт хавдартай хүмүүст туслах боломж бүрдсэнийг тус эмнэлгийнхэн онцолсон. Хамгийн сүүлд тэд нурууны нугалмын хавдрын үсэрхийлэлд хөлдөөх эмчилгээ хийсэн нь амжиттай болжээ.
О.Оргилох