Дэлхий нийтээр жил бүрийн аравдугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Мөн хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй даван туулагчдын итгэл найдварыг сэргээх, олон нийтэд уг өвчний талаар таниулах, сэрэмжлүүлэх гол зорилготой. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн онд манай улсад хөхний хорт хавдраар 2728 хүн оношлогдсоноос 401 нь шинээр бүртгэгджээ. Сүүлийн таван жилд эл хавдраар 495 хүн нас барсан байна. Энэ төрлийн хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд урьдчилан сэргийлж, сардаа нэг удаа хөхөө эрүүл, эсэхийг шалгахыг эмч нар зөвлөдөг. Түүнчлэн хөхний эдийг тусгай рентгенээр харах маммограф шинжилгээнд хамрагдах, хөхний эхо, MRI хийлгэж болох юм. Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ (биопси) өгөх хэрэгтэй. Үүгээр хөхний хорт хавдартай, эсэхийг илрүүлэх боломжтой.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгджээ. Үүнийг дараах байдлаар харуулъя.
Ч.Болор