
Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.
Гэвч тэрбээр хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан. Иймийн тул түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэрбээр эрэн сурвалжлагдаж эхэлмэгцээ "2019 ондоо сард багтаан эх орондоо ирнэ" хэмээн амласан боловч одоог хүртэл ямар ч чимээ сураггүй алга болсон юм.
АТГ-ынхан түүнийг хаа байгаа газраас нь албадан олж авчирна гэдгээ мэдэгдээд байна. Мөн саяхан гэмт хэрэгтэнтэй холбоотой мэдээллийг худалдаж авахаа цагдаагийн байгууллага зарлажээ.
