Монгол Улсын Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн Ажлын албаны дарга, доктор (Ph.D), профессор Ц.Самбаллхүндэвтэй ярилцлаа.
-ТАЗ байгуулагдсаны 15 жилийн ой ирэх сарын эхээр болно. Энэ байгууллагад анхнаас нь зүтгэсэн гурван хүн одоо ажиллаж байгаагийн нэг нь та юм байна. Монголд төрийн алба байгуулах эрх зүйн орчин хэзээнээс бүрдэж эхэлсэн, түүний хөгжил шинэтгэлийн талаар хам гийн сайн мэдэх хүний нэг нь ч та. Яриагаа үүнээс эхлэх үү?
-Монгол Улсын төрийн алба нь төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалахад маш чухал үүрэгтэй. Бусад улс орны нэгэн адил Монгол Улсын төрийн захиргаа, төрийн алба нь эдийн засаг, нийгмийн хүрээний өөрчлөлт, шинэтгэлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хууль эрх зүйн болон бодлогын таатай орчныг хэрхэн бүрдүүлж байгаагаар илэрдэг.
Монгол Улс шиг богинохон хугацаанд Үндсэн хуулиараа төрийн байгууллын тогтолцоогоо өөрчлөн байгуулсан улс маш цөөхөн гэж би үздэг. Монгол Улсын Парламент өнгөрсөн 20 жилд Үндсэн хуульдаа нийцсэн 400 гаруй хууль баталсан байдаг юм. Энэ бол гайхамшигтай амжилт. Урьд өмнө нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг байсан билээ. П.Жасрай гуайн Засгийн газрын үед Төрийн албаны тухай хуулийг 1992 оноос боловсруулж, 1994 онд баталж дараа жилээс нь мөрдүүлж эхэлсэн.
Ингэж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой байх зарчимд тулгуурласан бөгөөд хуулиар зохицуулагдсан нийгмийн харилцаа болгож өөрчлөн шинэчилсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуультай нийцүүлэн 2002 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед Төрийн албаны тухай хуулийг өөрчлөн найруулж, УИХ баталсан.
Хэд хэдэн удаагийн чуулганд зүтгүүлэн байж 2008 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн албаны тухай хуульд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу Мерит зарчмыг хэрэгжүүлэх явдлыг улам илүү баталгаажуулсан агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ баталсан. Мөн Жасрай гуайн үед НҮБ болон хандивлагч орнуудын 20 гаруй сая долларын санхүүжилтээр Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын төрийн алба, хувийн хэвшил, улсын үйлдвэрийн газрын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг болсон.
Түүний хүрээнд “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг 1996 оны сонгуулийн өмнөхөн УИХ баталсан. Түүгээр Монгол Улсын Засгийн газар ямар үйл ажиллагааны стратегитай байх, ямар бүтцээр ажиллахыг зохицуулсан. Энэ баримт бичиг хэрэгжих хүртэл өмнөх нийгмийн бүтэц, бүрэлдэхүүн, тогтолцоогоор Засгийн газар үйл ажиллагаа явуулдаг байв.
“Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд Засгийн газрын үйл ажиллагааг тохируулан нийцүүлж, амьдрах чадвартай хувийн хэвшлийг бий болгож, бэхжүүлэхэд туслах явдал мөн” гэж уг баримт бичигт Засгийн газрын эрхэм зорилгыг тодорхойлж өгчээ.
Энэ бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд М.Энхсайханы үед анх УИХ-аар батлуулж, мөрдүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойших үе үеийн Ерөнхий сайдууд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг энэ баримт бичгийн дагуу батлуулан ажиллаж байгаа нь төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж байгаагийн нэг тодорхой жишээ болж байгаа юм.
-Өөрчлөлт шинэтгэлийн дараагийн үеийн тухайд,
-Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн менеж ментийн тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийг Төс вийн байгууллагын удирдлага, санхүү- жилтийн хуулиар эхлүүлсэн нь төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн дараагийн чухал үе шат болсон. Одоо энэ үе шатны шинэтгэлийн алдаа онооноос сургамж авсны үндсэн дээр төрийн албаны шинэтгэлийн цаашдын бодлого, стратегийг тодорхойлох шаардлага тавигдаж байгаа юм.
2008 онд шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулиар улс төрөөс бусад төрийн ал бан хаагчийг улс төрийн намаас түдгэлзүүлсэн. Захиргаа, тусгай үйлчилгээний албан хаагч сон гуулийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хо риглосон. Төрийн албаны зөвлөл төрийн албан тушаалд нэг л хүнийг нэр дэвшүүлэх, эрх бүхий этгээд түүнийг нэг л удаа буцаах бололцоо нээгдсэн.
Өмнө нь 3-5 хүний нэр дэвшүүлдэг байхад тэднээс ур чадвартайг нь бус өөрийн үзэмжээр дээд албан тушаалтан нь томилох хандлагатай байв. Төрийн албан тушаалд томилох эрх бүхий этгээдийн гаргасан хүний нөөцийн менежменттэй холбоотой хууль бус шийдвэрийг ТАЗ хүчингүй болгох эрх ч бас үүссэн. Энэ нь улс төрөөс хамааралгүй, мэр гэшсэн, тогтвортой, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн зааг дээр ирснийг харуулж байгаа юм.
Төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн үндсэн агуулга нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу Мерит зарчмыг жинхэнэ утгаар нь төрийн захиргааны төв, нутгийн байгууллагын түвшинд ажил хэрэг болгоход оршино. 2008 оны сонгуулиас хойш төрийн албан хаагчдыг улс төрийн шалгуураар халж сольдог явдал урьд урьдынхаас эрс багассан шүү.
Үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, улс төрийн хүчнүүд, ТАЗ-ийн дарга нар төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийг тодорхойлох, түү- нийг хэрэгжүүлж, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүй - цэтгэснийг хэлэх хэрэгтэй.
-Улс төрийн нам, хэн нэгэн сайд, даргаас төрийн алба хамааралгүй болчихвол төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж, улс төр тогтвортой болох нь ойлгомжтой. Гэхдээ энэ үйл явц удаашралтай байна уу?
-Төрийн алба мэргэшсэн, ажлаа мэддэг, ур чадвартай хүнээр бүрэн бэхжиж чадсан тохиолдолд төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар хадгалагдана. Хэн нэгэн улстөрч, сайд нөлөөлөх гэж оролдвол энэ чинь буруу, ийм учиртай юм гэдгийг төрийн албан хаагч зоригтой хэлж чаддаг.
Ингэж хэлснийхээ төлөө ажлаасаа халагдана гэж айхгүй. Тухайн сайд нь ч үзэл бодол нийцэхгүй байна гэж дарамталж, халахгүй. Ингэсэн тохиолдолд төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар хадгалагддаг юм байна.
-Төрийн албаа улс төрөөс хараат бус байлгаж хөгжүүлж чадсан ямар улсууд байдаг вэ?
-АНУ-д сонгуульд суудал авсан намуудын харьцаагаар төрийн албыг бүрдүүлдэг тогтолцоо үйлчилдэг байв. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гээд тө- рийн албаа мэргэшсэн, тогтвортой байлгах тухай 1883 онд Америкийн АН-ын сенатч Пендлтоны санаачилсан хуулийг баталсан. Америкийн төрийн менежментийн тогтолцоонд “Пендлтоны хууль” гэж нэршсэн юм билээ.
Энэ нь Америкийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Японд, Солонгосын дайны дараа БНСУ-д АНУ энэ хуулиа тулган хүлээлгэсэн. Биднийг социализм байгуулна гэж байхад Япон, БНСУ Азийн бар болсон.
Хөгжлийн энэ шатанд хүрэхэд Пендлтоны хууль чухал үүрэг гүйцэтгэсэн гэж өөрсдөө ярьдаг юм. Японы Төрийн албаны хуульд 1946 оноос хойш ганц ч өөрчлөлт оруулаагүй гэдэг. Төрийн албаны менежмент буруу байвал сөрөг үр дагавар их л байна.
Зөв байвал улс орон хөгждөгийг энэ жишээ харуулж байгаа юм. Зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орон Сингапур, Малайз, Тайланд, Филиппиний туршлагыг суд лахад Пендлтоны хуулийг авч хэрэгжүүлсэн явдал тэдгээрийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь тодорхой байдаг .
Аливаа орны улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлт шинэтгэлийн тусгал, хөтөч нь улс төрөөс хамааралгүй, мэргэшсэн, ур чадвар бүхий төр, нийтийнхээ төлөө тангараг өргөсөн төрийн захиргаа, төрийн албан хаагчид байдаг гэж олон улсад үздэг.
-Олонх болсон намд ихээхэн хандив өргөсөн ч юм уу, эсвэл өөрийн намын хүмүүсээ төрийн өндөр албан тушаалд томилох явдал 2008 оны хуулиас хойш хэр гарч байгаа вэ?
-Урьд өмнө нь тийм явдал байсаар ирсэн. 2008 оны сонгуулийн дараа ч мэр сэр тохиолдол гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ эрс багассан. Төрийн алба мэргэ шээд, улс төрөөс хараат бус болж зүгшрээд ирэхээр энэ явдал аяндаа алга болно гэдэгт итгэдэг.
-Төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан хэрнээ сонирхсон тухайн албандаа томилогдож чадаагүй гомдол гарч байгаа юу?
-Төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан буюу нэгээр гарсан хүмүүс тухайн албан тушаалдаа томилогдсон байдаг. Хэрвээ томилох эрх бүхий этгээд ТАЗ-ийн санал болгосон хүнийг томилоогүй бол гомдолтой хүмүүс маргаан үүсгээд явж байх ёстой. Тийм явдал гарах нь эрс багасаж байна.
-Монголын төрийн албаны үйлчилгээний чанарыг хэрхэн дүгнэх вэ?
-Бид өөрсдөө хэлэхээс илүү гадаадын хүмүү- сийн дүгнэлтээс сонирхуулбал бодитой байх болов уу. Дэлхийн банкнаас гаргадаг жил бүрийн тайлангаар Монгол Улсын төрийн захиргааны болон төсвийн удирдлага сайжирсан. Зүүн өмнөд Азийн зарим улсаас зохих үзүүлэлтээр илүү байна гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал асан Д.Доллар хэлсэн байдаг.
Хувийн хэвшлийг хөгжүүлэх, засаглал болон боловсролын салбарт амжилт гаргасан Засгийн газарт баяр хүргэе гэж Дэлхийн банкныхан бас дүгнэсэн. Бусад улстай харьцуулахад боловсролын салбарын үйлчилгээ гайгүй юм шиг байгаа юм. Мөн банкны Зүүн өмнөд Ази Номхон далайн бүсийн улсын салбарын ахлах мэргэжилтэн Захид зэрэг хүмүүсийн боловсруулсан тайлангаас үзэхэд 1990 оноос хойш Монгол Улс төрийн албаны шинэтгэлийг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлжээ.
Энэ хугацаанд олон амжилтад хүрснээрээ бахархах ёстой. Хөгжлийн түвшин ижил бусад улстай харьцуулахад боловсрол, эрүүл мэн дийн байгууллагуудын үйлчилгээ нь газар нутгийн бэрхшээлтэй байдлаа даван туулж иржээ. Гэхдээ Засгийн газар нь төрийн албаны өөрчлөлт шинэтгэлийг үргэлжлүүлсээр байх ёстой. Өөрчлөлт шинэтгэлийн ихэнх үйл явц зөв замдаа явж байна гэж дүгнэсэн байдаг.
-Төрийн албанд ажиллах сонирхол сүүлийн үед эрс өссөн гэх юм билээ?
-2009 он гэхэд 2000 гаруй сул орон тоон дээр 15000 гаруй хүн өрсөлдөж 5000 гаруй нь буюу 30 гаруйхан хувь нь тэнцэж нөөцөд бүртгэгдсэнээс үзвэл төрийн албанд ажиллах сонирхол хүмүүст их байна гэсэн үг. Үнэхээр оръё гэсэн хүсэлтэй нь ч, ТАЗ-д шалгалт өгчихөөд түүнийгээ хувийн хэвшлийн болон бусад салбарт ажилд орох шалгуур үзүүлэлт болгоод явдаг улс ч байх шиг.
-Танаас миний асуулгүй үлдээсэн нэмж хэлмээр ямар зүйлс байна вэ?
-“Төрийн албаны тухай хууль” (2008 он)-ийг амьдрал практикт хэрэгжүүлэх талаар Төрийн ал баны зөвлөл, түүний удирдлагаас 2009-2010 онд явуулж буй идэвхтэй үйл ажиллагааг цохон тэм дэглэхийг хүсэж байна. Үүний үр дүнд яам, агентлагуудын дэргэдэх болон аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн 47 салбар зөвлөлөөс төрийн албатай холбогдсон хууль тогтоомжийг хэрэг жүүлэх ажлын эрч хүч эрс нэмэгдэж байгааг Монгол Улсын төрийн албаны төв байгууллага үүс гэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж “Тө- рийн албаны стандартын хэрэгжилтийн төлөө” гэсэн уриан дор салбар зөвлөлүүдээс хэрэгжүүлсэн 15 багц ажлын тайлангаас тодорхой харж болохоор байгаа юм.
Энэ нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу Мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн шинэ үе шат эхэлснийг болон энэ үе шат нь Монгол Улсад төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засаг, нийгмийг тогт вортой хөгжүүлэх замаар ард иргэдийнхээ амьд ралын чанарыг тасралтгүй үргэлжлүүлэн сайжруулах нэн чухал угтвар нөхцөл болж байна.
Э.Төр