“Улаан л гэнэ, цагаан л гэнэ.
Хоёулаа шар юм байж”
МУХАРДАЛ
Дээхнэ үеийн Холливудын ковбой той кинонуудад эерэг дүрийн баатруудыг цагаан бүрх малгайгаар, муу талын хыг хар малгайгаар ялгадаг байсан нь вестерн киноны урсгал мухардалд орсон цагийн оргил үе байв. Аш гүй Клинт Иствүүд болон Чарлз Брон сон нарын эрин эхэлж, вестернийг энэ гамш гаас нэг гэтэлгэсэн билээ. Монголын улс төр арав гаран жил мухардаад байгаа шалтгаан нь яг л дээрхтэй адил юм.
Манай намууд улаан, хөх малгай өмсөлдөн утга учиргүй “буудалцахаас” биш, малгайнуудыг нь авчихвал бүгд нэг царай, явдалтай ажээ. Монголд олон нам байдаг ч олон намын тогтолцоо одоо болтол бүрэлдэхг үй байсаар ирэв. Улаан, ногоон алим нуудыг олон алим л гэхээс олон жимс байна гэж хэлдэггүйн адил баахан зүүний намууд хоорондоо дайсагналцан оршихуйг олон намын тогтолцоонд тооцож мөн боломгүй байна.
Манайдаа томоохонд тооцогддог нэлээд хэдэн улстөрчөөс асуухад бүгд л “Нам гэдэг нь төрийн эрхийг авахын тулд эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага юм” гэсэн ойролцоо хариулт өгдөг.
Гэтэл үзэл бодлоороо нэгдсэн гэдэг маш чухал чанарыг энэ тодорхойлолтод ор тас орхигдуулаад байгаа тул амьдралд ч гэсэн үзэл бодлоороо бус, гагцхүү тухайн сонгуульд л ямар ч хамаагүй үнээр ялах явцуу ашиг сонирхлоор намууд хөглөгдөж, хоорондоо хөгжлийн хувил баруудаар бус, мөнгө тараах “социа лист уралдаан” өрнүүлэх болсон юм. Тийм ч учраас төрийн эрхийг авсан хой ноо аль ч нам нөгөөгөөсөө ялгарч г а вих бодлого хэрэгжүүлэх сэхээгүй, ухаан гүй амлалтуудад барьцаалагдаж ирэв.
Үнэндээ сүүлийн арван жил Монгол Ардын Хувьсгалт Нам болон Монголын Ардчилсан Хувьсгалын Нам хоёр албан тушаалтнуудаа ээлжлэн хоморголон халалцахаас өөр, тэр гэх юм бүтээсэнгүй. Малын тоо зөнгөөрөө өсөн үржиж, зэс, нүүрсний үнэ ханш тэнгэрт хадсан зэргийг аль намын гавьяа гэх билээ дээ.
Багагүй хугацаанд цөөнгүй хүн сонгогдож, томилогдсон ч энэ уруугаа харсан зүй тогтол хэвээр байгаа нь асуудал тухайн гишүүн, сайд, даргадаа бус, тогтолцоондоо байгаа хэрэг юм.
Тиймээс ч сүүлийн үед баруун, зүүний үзэл баримтлалын тухай нийт олноороо хэлэлцэн маргах болсон нь тохиолдлын хэрэг бус, энэ дэндүү удсан түгжрэл мухардлаас гарах шийдлийн эрэл эхэлсний тэмдэг бололтой.
БАРУУН ЗҮҮНЭЭРЭЭ ҮЗЭЛЦЬЕ
Олон намын тогтолцооны олон давуу талын нэг нь баруун зүүний намууд ээлжлэн төрийн эрх барин улс орны тэгш хөгжлийг нөхцөлдүүлдэг явдал билээ. Барууны чиглэлийн намууд нь улсынхаа бүтээн босголт, үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, баялгийг бүтээдэг бол зүүний намууд нь нийгмийн халамжийн орхигдсон асуудлуудыг түлхүү анхаарч, нийгэм дэх хөрөнгийн хуваарилалтыг жигдрүүлэх замаар нэг нам нь нөгөөгийнхөө сул талыг нөхөж явдаг.
Харин Монгол Улс маань зөвхөн зүүн талдаа сэлүүрчид нь шавааралдсан завь мэт дороо эргэлдэх нь юуных вэ? Манай гол хоёр нам аль аль нь хөдөлгөөний хэлбэрээр анх үүсэж, хөгжсөн нь гол шалтгаануудыг нэг юм. Нам бол улс төрийн үзэл бодол нэгтэй хү мүүсийн тогтвортой барилдлага байдаг бол хөдөлгөөн нь үзэл бодлоороо бус, тухайн үеийн ашиг сонирхлоороо нэгдсэн түр эвсэл байдаг ба зорилго нь биелэнгүүт цаашид оршин тогтнох утгаа алддаг жамтай. Тухайлбал, АНУ-д хар арьстнуудын эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд хүмүүс цагаан харгүй, баруун зүүнгүй нэгдэж, зорилго нь биелсний дараа энэ хөдөлгөөн аяндаа замхран үгүй болсон.
Монголд өнгөрсөн зууны эхээр улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн хөдөлгөөн өрнөсөн нь эсрэг тэсрэг үзэл бодолтой ноёдын, лам нарын болон ардын гэсэн гурван намын нэгдэл байсан ба энэ нь өнөөгийн МАХН-ын суурь болсон байдаг. Харин Монголын Ардчилсан нам нь коммунист дэглэмийг түлхэн унагаахын тулд зургаан ч намыг баруун зүүн гэлгүй нэгтгэсэн түүхтэй билээ.
Энэ хоёр хөдөлгөөний аль алиных нь зорилго хэдийнэ биелсэн ч гишүүд нь дотроо өдий болтол баруун, зүүнээрээ ялгаралгүй ирсэн нь мухардлыг алгуураар боловч гарцаагүй нөхцөлдүүлэв. Зүй нь нэг намд байх ёстой хүмүүс хувь тавилангийн эрхээр эсрэг намуудад, эсрэг намд байх ёстой хүмүүс нэг намд харьяалагдсны харгайгаар Монголын улс төр манин лугаа болж, хүүхэдгүй айл ирээдүйг харж ярилцах биш өвөө, эмээ, ээж, аав нар нь хэзээ ямар нүгэл үйлдсэн, гавьяа байгуулсан тухай эцэс төгсгөлгүй хар хэрүүлийг дэгдүүлж, дайсагналцахад хүрэв.
Нэгэн судлаач “Үүн шиг сүйрлийг энхийн цагт үзсэн өөр эдийн засаг дэлхийн түүхэнд байхгүй” гэж 1990 оны дараах манай улсын байдлыг хэлсэн байдаг. Тийм ч учраас ядуурал нь манай улсын хувьд үргэлж тэргүүн ээлжийн асуу дал байсаар ирсэн нь манай бүхий л намууд нийгмийн халамжийг их багаар шүтэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн нь үнэн. Хэдийгээр Ардчилсан нам өөрийгөө барууны нам гэж тунхагладаг ч үнэн хэрэгтээ сүүлийн арван жилд өрнөсөн “социалист уралдааныг” санаач лагч нь яахын аргагүй мөн.
Иймд манай улс үндсэндээ барууны гэх намгүй болж “зүүний марш” алхаж эхэлсэн юм. Ухаангүй энэ уралдаан цааш энэ мэт үргэлжилбэл бид цаасан дээр л “ардчилсан” болж үлдэх буюу. Ардчилсан нийгмийн ноён нуруу нь нийг мийн дунд давхарга байдаг бөгөөд түүнийг бий болгохын тулд барууных биш юм гэхэд ядаж төв үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин үгүйлэгдэж байна.
Манай нийгмийн дунд давхарга жилээс жилд улам л нимгэрч, цөөхөн хэд нь баяжиж, ихэнх нь ядуурч байна. Ядуу нийгэм ардчилсан байж чаддаггүйн зэрэгцээ голланд өвчин хавсарвал бид өөрийн эрхгүй байгалийн баялгийг түшсэн дарангуй дэглэм рүү хар аяндаа гулсан орох болно.
АРДЧИЛЛЫН ХОЁР ДИЛЕММА
Хүний ашиг сонирхол аль хэрэгтэй үедээ л илэрч, үгүй болдог бол улс төрийн үзэл бодол нь амьд л бол түүний дотор байнга оршиж, тэр болгон өөрчл өгдөөд байдаггүй итгэл үнэмшил юм.
Тэрхүү үзэл бодол нь хүн хоёрхон энгийн асуултад яаж хариулснаар л тодорхой болдог билээ. Хүн бүр эрх чөлөөг эрхэмэлдэг ч, гагц хүү араатны ертөнцөд л хязгааргүй эрх чөлөө ноёрхдог. Хэн дуртай нь юу дуртайгаа хийх нийгэмд амьд явах, эсхүл эд хөрөнгөө булаалгахгүй байх ба талгаа үгүйн учир наад захын эмх жур мыг бий болгохын тулд хүний нийгэмд төр засаг байдаг билээ.
Төр нь эмх журмыг тогтоох буюу эрх чөлөөний за рим хэсгийг хязгаарлах үүргийг хү- лээ дэг. Үүнээс үүдэж ардчиллын анх ны ди лемма буюу “Энх тунх явахын төлөө та эрх чөлөөгөө хэр хэмжээнд хязгаар луулахад бэлэн бэ?” гэдэг асуулт төрдөг. Энгийнээр хэлбэл нийгэм дэх төрийн оролцооны зохистой хэмжээг хэрхэн тодорхойлсноор тухайн хүний улс төрийн эхний байр суурь илэрхийлэгд дэг аж.
Энэ сонголтын хоёр эсрэг тэс рэг туйлд анархизм буюу хууль ёсонд үл захирагдах хүмүүс нэгнийхээ эрх чөлөөнд халдах нэг аюул, нөгөө туйлд нь авторитаризм буюу хувь хүний эрх чөлөөнд элдэв харгис хууль гарган халдах төрийн дарангуйллын аюул оршдог.
Аливаа нийгэм энэ хоёрын туйлуудын хооронд орших бөгөөд эрх чөлөөг харьцангуй их эрхэмлэдэг хү мүүс зүүн, хэв журмыг харьцангуй их дээ дэлдэг хүмүүс нь баруун үзэлтэн гэ сээр XIX зууны эх хүртэл хуваагдаж иржээ. Үйлдвэрлэлийн эрин эхэлж, нийгэмд урьд өмнө үзэгдээгүй их хөрөнгө хэтэрхий тэгш бусаар хуримтлагдах болсныг хэрхэн шударга хуваарилах тухай ардчиллын хоёрдугаар буюу “орчин цагийн” дилемма төржээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн орол цооны тухай асуудал юм.
Эдийн засаг дахь төрийн оролцоог шүтдэг хүмүүсийг зүүнтэн гэх болсон ба баруунтнууд нь үүнийг тууштай эсэргүүцэгчид юм. Мэдээж дээрх хоёр асуултад энгийнээр “тийм, үгүй” гэхээс хамаагүй олон янзаар хариулж таардаг болохоор хүмүүсийн үзэл баримтлалыг ерөнхийд нь либертар, консерватив, социалист болон коммунар гэсэн үндсэн дөрвөн аймагт хувааж үздэг.
Орчин үед либертар, коммунар хоёр үзэлтэй намуудын тоо төдийлэн их биш тул гол өрсөлд өөн консерватив (барууны) болон социалист (зүүний) намуудын хооронд өрнөдөг бөгөөд коммунаруудыг хэт зүүнд хамааруулдаг болсон билээ. Барууны намуудыг бүгдийг нь “хөрөнгөтний” гэж зарим хүмүүс шиг шууд тамгалах нь хэт өрөөсгөл ойлголт юм. Зүүнийх л бол муусайн коммунистууд гэж хараагаад байхтай л адил хэрэг.
Барууны намууд дотор “зэрлэг капитализмыг” номолдог нь ч байдаг бол ядуурсан ард түмэндээ мөнгө тарааж улам ядууруулахыг эсэргүүцдэг, үүний оронд хүмүүсийн цалинг нь нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохыг шаардаж байгаа нэгэн хэсэг нь мөн л баруун үзэлтэн боловч түүний зүүн жигүүр болж явдаг билээ.
Намууд дотроо мөн л баруун, зүүн жиг үүр гэж хуваагддаг болохоос нэг нь шударга ёсны төлөө, үлдсэн хэсэг нь биш ч юм шиг байдлыг “нугалаа” гэхээс өөр аргагүй. Эдийн засгийн шударга ёсны тухай ойлголт нь угтаа хүмүүсийг баруун зүүнээр нь хуваадаг үндсэн зарчим байтал түүнийг гагцхүү өөрт харьяалах нь утгагүй юм.
Тухайлбал, Монголд хэн дуртай нь такси хийж байгаа нь зүүний үзэл бодолтой хүний хувьд хулгай хийхгүй, чадлынхаа хэрээр өөрийгөө тэжээгээд явж байгаа шударга явдал бол, баруунтнуудын хувьд энэ нь татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн бизнесийг татвар төлдөггүй нэг нь булаан авч, зах зээлээс шударга бусаар шахаж байгаа бусармаг үйл байх жишээтэй. Энэ зарчим аль ч эдийн засгийн салбарт үйлчилнэ.
Зүүний үзэлтн үүд Бичил уурхайн тухай хуулийг дэмж дэг бол байгалийн үр шимийг нин жануудад хуваарилж, харин түү нийг нөхөн сэргээх зардлыг бусад тат вар төлөгчдийн нуруунд үүрүүлэх гэж буйг баруун үзэлтнүүд дэмждэггүй. Ашигт малтмалын тухай хууль гадаад, дотоод, баян, ядуу гэлгүй ижил үйлчлэх ёстой хэмээн эсэргүүцдэг гэх мэтээр үргэлжл үүлэн олон жишээ татаж болно.
Намуудад шургалан орсон элдэв ариун бус явдалтнууд хувийн ашиг сонирхлоор олон төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг гэсгээх нь шударга ёс мөн бөгөөд улс төрийн үзэл баримтлалтай ямар ч хамаагүй, намын харьяалал үл харгалзан эрүүгийн хуулиар тогтоодог энгийн үнэн ёс билээ.
Эцэслэн хэлэхэд, МАН-ын анх ны дар га Данзан, Бодоо нарыг “Бая жиг - тун!” гэж уриалахад нам доторх зүүнт - нүүд тал талаас нь тоншиж алсан байдаг. Өнөө цагийн зүүнтнүүд өөрсдөө нэ лээд боломжийн юм өмсөж зүүж, тар ган цатгалан яваа ч үндэснийхээ цөөн хэдэн хөрөнгөтнийг дэндүү баян мэт ад үзэх бололтой юм.
Гэтэл амь зуух мөнгөө олж ядан яваа түм түмэн хүнд өөрсдөө хэдийнэ “олигархууд” болс ноо тэд мэддэг л байгаа даа? Ач хол богдолгүй зүйлүүдийг дөвийлгөн хоо рондоо алалцаж бусдын идэш болох бус, ямар ирээдүйг хэрхэн байгуулах үзэл бодлоороо эрүүл өрсөлдөөнийг өрн үү лэн, ард түмнээрээ эвлэрэн нэг дэж, улс орноо хөгжүүлэх цаг болсон бус уу?
ОТТЭГИН