УРАН САЙХНЫ ХЭТРҮҮЛЭГ
Хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэхгүй бол хуралдаад ч нэмэргүй байлаа. “Өглөө” кинонд жанжин Д.Сүхбаатар хүнгэнэсэн дуугаар үгээ хэлэхэд Ардын намын дайчид уухайлан түрдэг шиг тийм нүргээнт дэмжлэгг үйгээр МАХН нэрээ сольж, МАН болох амаргүй байсан. 90 жилийн түүхт нэрийг солих эсэхэд сүүлийн 20 жил эргэлзэж, зориглож эс төвдсөн МАХН XXVI их хурлынхаа индэрт “Өглөө” киноноос жанжны зол боот дүрийг, зоримог үгтэй нь үзүү- лэхэд төлөөлөгчид Ардын нам, ардын засгийн журамт цэргийн дүрдээ сая итгэсэн. Зарим нь уйлж, зарим нь бахдан бархирч, цээжнийхээ махыг төмбөлзтөл алга ташин уугуул нэрээ угтав.
“Магнаг үсэгтэй тугийг ээ манлай дээрээ мандуулсан юм аа хө, хө, хө” Ардын намын дайчдын дуу танхим дүүрэн цуурайтаж, дэлгэцээр “Өглөө” киноны морьт цэргүүд давхилдана. Бүх урлагийн дотроос хүний сэтгэлд хүчтэй нөлөөлдөг нь кино аж. МАХН-ын XXVI их хурлын сценариас энэ хэсгийг хасчихвал бүр уйтгартай болчих байлаа. Ардын намын модон тамгыг мутартаа анх барьсан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх XXVI их хурлын од нь, тод нь, жанжин нь байлаа.
Тэрбээр “Монгол ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд” хэмээн цогтой зарлаж, дээрх уран сайхны хэтрүүлгийг бодитой үргэлжлүүлэн намынхаа даргыг залж өгсөн ч С.Батболдын илтгэх урлаг, олон нийтийг татах чадвар баахан дулимагдав.
Жанжин Д.Сүхбаатар, У.Хүрэлсүх нарын гал халуун мэндчилгээний араас сул дуугаар хэдэн үг хэлээд “Одоо хэдүүлээ жинхэнээсээ омогшъё” гэв. Уран сайхангүйгээр гэсэн үг юм болов уу. Тэгээд С.Батболд “Хурай, хурай, хурай” хэмээн эвсэл муутайхан уриалдаг юм байна.
МАХН-ЫН БУУРИЙГ САХИГСАД МА(Х)Н БАЙГУУЛБАЛ ЯАХ ВЭ МАХН
150 мянган гишүүн болгоныхоо сэтгэгдлийг нэг бүрчлэн тунгааж байж “Тэрэлжийн тунхаг”-аа батлаагүй нь үнэн. Ийм бодит боломж ч байхгүй. Улс төрийн намын уураг тархи болсон намын лидерүүд санаа гаргадаг. Харин олон түмнийг дагуулах эсэх нь тэдний санаа хэр зөвөөс шалтгаалах хэрэг. МАХН уугуул нэрээ сэргээж МАН болсон. 1996 онд Монгол ардын нам байгуулж байсан Д.Баасан 2006 онд МАХН-д элссэн учраас Ардын нам нэрийн тухайд элдэв асуудал гарахгүйгээр зохицуулж дөнгөжээ гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүл лээ.
Харин “МАН МАХН-аас явлаа, бууриа сахин үлдэгсэд олуулаа шүү” гэх мэдэгдлийг УИХ-ын гиш үүн Ц.Шинэбаяр хийгээд байна. МАХН-ын нэрийг солих, үзэл баримтлалдаа тодотгол хийх санааг анхнаас нь эсэргүүцсэн гишүүд, Ц.Шинэбаяр шиг зөвх өн МАХН-ын гишүүн хэвээр үлдэхийг хүсэгчид цаашид хэрхэх, ямар зохион байгуулалтад орох нь үргэлжлэл бүхий үйл явц болж мэднэ.
МАХН-ын экс дарга Н.Энхбаяр МАН-ын гишүүн гэж өөрийгөө тооцох нь юу л бол. Тэрбээр МАН-ыг эсэргүүцэгчдийг бөөгнүүлэх гэж оролдох биз. Монгол ардын хувьсгалт намын нэр, товчлолыг ашиглах эрх XXVI их хурлаар хаагдсан ч МАХН-ыг “нүд аниулах” дургүй хүмүүс буурин дээрээ үлдэх арга саам хайж, МА(Х)Н гэж товчлогдох ямар нэг нэр бодож олохыг үгүйсгэхгүй.
Монгол ардын хөгжлийн нам гэсэн нэртэй, түүнийгээ МА(Х)Н гэж товчилно гэвэл яах вэ? Ардын нам шүүхэд хандана. Харин хуулийн тайлбар хэрхэн гарах бол?
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ТАРАХ УУ
Ц.Шинэбаяр өөрийгөө УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн гэж үзсээр л байгаа. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 46 суудал авч, мөн тооны гишүүнтэйгээр Парламентын бүлгээ байгуулсан ч одоо “МАН-ын бүлэг” гэгдэх болоод байна. Ц.Шинэбаяр шиг зөрүүдлэх гишүүн нэг бус байх магадлалтай дуулдана. Парламентын 2004 оны сон - гуульд хамтарч орсон АН, Эх орон нам (ЭОН) саналын хуудаст бичигд сэн нэрээрээ УИХ-д “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг байгуулж байсан. Эвслийн бүлгээс ЭОН-ын гишүүд гарснаар АН бүлэг байгуулах эрхгүй хоцорсон нь тун саяхны түүх.
Энэ мэт явдал одоо УИХ дахь МАН-ын бүлэгт давтагдах нөхцөл бүрдлээ гэж зарим ажиглагч дүгнэж байна. “Эх орон-Ардчилал” эвслийн бү- лэг задарч АН ч, ЭОН ч бүлэгг үй хоцорч байснаар бол, Ардын намын бүлэг байгуулагдах хуулийн боломжгүй. Өмнөх туршлага “УИХ-ын сонгуульд МАХН оролцож, сонгогчид энэ намын нэр дэвшигчдээс сонголтоо хийсэн учраас” гэсэн тайлбар өгч байна.
Ц.Шинэбаяр зэрэг МАХН-ын буурийг сахих УИХ-ын гишүүд намынхаа нэрийг ямар нэгэн байдлаар хадгалж чадвал бүлгээ авч үлдэх боломж гялайх магадлалтай. Гэвч МАХН-ын нэрийг ашиглах эрх хаалттай тул УИХын Ардын намын бүлгийн эргэн тойронд хуулийн маргаан, салах нийлэх шүүх хурлууд салахааргүй болж байна.
БАГА ХУРЛЫН ТОМ ГАРУУД
МАН-ын Бага хуралд намын дарга нарынх нь авгай, хүүхд үүдээс бусад нь багтлаа. Шинэ бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь Ардын намын эгэл жирийн гишүүдийг төлөөлөх нь бүү хэл, тэдэндээ бараа сургаа харуулах аргагүй “дээгүүр зиндааны” хүмүүсээс бүрдэх болжээ. Үйл ажиллагааны шинэчлэл, боловсон хүчний бодлого энэ тэр яасан бэ? Бизнесмэнүүд яагаад улс төр рүү үй олноороо үхэлдэн зүтгээд байгааг мэдэн будилдаг шилжилтийн үе өнгөрснийг МАХН тунхагласан.
Ардын намын гиш үүд энэ олон мөнгөний хүү- дийнүүдийг чинь таалах уу, Дамдины Сүхбаатарын Батболд дарга аа? С.Батболд намын ажил, амьдралын туршлагаар харьцангуй маруухан, бизнесийн салбараас ирсэн гэдгийг Бага хур лын шинэ бүрэлдэхүүн нотлов.
Их хурлын үеэр нэгэн тө- лөөлөгч намынхаа удирдлагаас “Энэ олон бизнесмэнийг Бага хуралдаа оруулж ирэх нь зөв юм уу, тэгээд” хэмээн асуухад “Намын санхүүжилт хүнд байгаа болохоор салбар салбарын тө- лөөл лийг адил тэнцүү хамрууллаа гээд буруутахгүй болов уу” гэсэн утгатай хариултыг индрээс өгч байлаа. Гэхдээ Бага хурлын 30 гаруй хувь гэдэг арай л өндөр тоо санагдана.
Олон нийтийн анхаарал шинэ тутам МАН руу гойд төвлөрсөн энэ цаг үед “олигархжсан” гэх таагүй хочоо таягдах бодол тэдэнд алга. “Монгол ардын нам бол зүүн төвийн үзэл баримтлал бүхий ард түмний нам” гэж У.Хүрэлсүх хэлээд байдагсан.
Б.Энхцэцэг