А.Баатархуяг бичиж байна
СОЛИГДМОЛ ҮҮЛ
Сүүлийн үед АН-ынхан сайнаар дурсдаг болсон М.Энхсайханыг “хөөсний” дараа Их эвслийн Засгийн газар байгуулагдахын өмнө ийм нэртэй хөрөг бичиж байсан санагдана. Бараг цорын ганц удаа Үүлийг сайнаар үнэлж бичсэн өгүүлэл энэ байх. Тэгэхэд намын даргын сонгууль болж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өрсөлдөж байсан санагдана. Мэдээж Э.Бат-Үүл ялагдаж таарсан. Боддог юм, АН-ын бууриа сахиж үлдсэн найман гишүүнээс Э.Бат-Үүлийг салгаад, намын дарга болгоно гэж мэхлээд өрсөлдөөнд хөтлөж оруулаад хаячих шиг болсон.
Хэрэв Э.Бат-Үүл тэгэхэд ҮШН болсон долоогийн талд орсон бол АН огт өөрөөр замнах байлаа. АН-ын анхны дарга болж байсан тэрбээр сүүлийн 15 жилд дандаа “намын эрх ашгийн золиос” болсоор ирж. Анхны даргын ачааг одоо болтол үүрч явдаг бололтой юм, хөөрхий. Цаадуул нь яасан ч зольж ханадаггүй юм, мань эр ч яасан уужим дотортой юм. Нам нам гэсээр насыг барж байна. Өнөөдөр ядаж ийм коммунистыг өдөр дэн асаагаад хайсан ч олохгүй. Тэгээд барьсан гэр дотроо адлуулж явах ч гэж, чааваас.
Харин үүнийх нь шанд АН-ынхны дотор нэг яриа тарсан, тэр нь Үүлийн нам дахь “имиж“ болсон юм. “Үүлийг “солигдмол Үүл” гэвэл таарна, хэний ч үгэнд орж мэднэ” гэлцэнэ. Судлаад байх нь ээ, мань эр ид өрсөлдөөн дунд дэмжигчдээ орхиод, “өрсөл дөгч дийнх өө ятгалгад ороод”, намын эрх ашгийн төлөө өөрийгөө зольчихдог л байхгүй юу.
Дэмжигчид нь Үүлийг дагавал ялагдаж л таарна, ямар ч найдлагагүй, дараа нь намынхаа шинэ удирдлагуудад ад болж явах гэж яршиг гэж боддог. Тэгээд л “Солигдмол Үүл” болчихож байгаа юм. Золиослогдсоныхоо төлөө Үүл мөнгө ч аваагүй, алба тушаал ч аваагүй. Тэгэхээр одоо Үүлийг дэмжих хүн АН-д, тэр дундаа ҮЗХ-ны гишүүд дотор тун цөөхөн байж таарна. Өөрийгөө үнэ цэнэгүй ийм олон зольчихдог солиот гэж байх уу?
Хувьсгалт романтизмаасаа салаагүй, “гэнэн-цагаан толгойт”. Хамгийн сүүлд 2009 оны Ерөнхийл өгчийн сонгуулийн өмнө мань эр үүнийгээ ойлгоод энэ удаа эцсээ хүртэл явъя гэж бодсон байх. Тэгэхэд намын даргын сонгууль биш, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байсан болохоор мань эр бас л “золиос болов”. Би ч гурван шалтгаанаар Ерөн хийлөгчид дэвшүүлж болохгүй гэж бичсэн.
Хамгийн гол шалтгаан нь өнөөх “Солигдмол Үүлийн домог”. Тэгээд өрсөлдөөнд хэт зөөлөн, гурав дахь нь “мөнгө босгох чадвар сул”. АН-ынхан өгөөшийг дор нь үмхсэн. “Ардчилал эрийн цээнд хүрэхэд Ардчилагчид Ерөнхийлөгчид дэвшинэ” гэсэн гарчигтай тэр өгүүлэл, бас бүх нэр дэвшигчдийг дүгнэсэн “Улс төрийн сонин”-ыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонх нь барьж ороод Элбэгээг дэмжчихсэн юм билээ.
Дараа нь Элбэгээ утасдаж “Баярлалаа” гээд энэ талаар хэлээд, “Гэхдээ манай Үүл ч нийтлэг эрх ашгийн төлөө явж чаддаг хүн шүү” гэж билээ. Тэр үед цээжний мухарт “Үүлийг хорлох” бас нэг шалтгаан байсан. Долдугаар сарын 1-ний хэрэг явдалд тэр идэвхгүй хандсан тул Ерөнхийлөгч боллоо гээд энэ асуудалд нэг их анхаарах нь юу л бол? “Чуулганыг хүртэл хаалттай хийлгэж байсан, меньшевик” Хожим О.Магнай хэлж байсан.
Сонины хавтасны арын өмнөх дугааруудын зургууд, гарчигуудыг заагаад “Чи хар даа, танай сонинд бичсэн бүхэн биелсэн байна шүү” гэж. Хоёрдугаарт, С.Баяр хэрэв Н.Энхбаярыг ялуулна гэж бодож байгаа бол өмнө дурдсан шалтгаануудыг тооцоод Э.Бат-Үүлийг сонгох байх гэж болгоомжилж байв. Гэвч С.Баяр тэгэхэд л стандарт бусаар бодож байсан тул АН-аас ялагчийг хүсэж байсан юм билээ. Мэдээж АН-ын нэр дэвшигчийг С.Баяр шийднэ гэж юу байхав, гэхдээ Монголын улс төрд далд тохироо ямагт байдаг.
МАХН-ын дарга С.Баяр “АН-д ялалт өгнө” гэдгийг “ямар нэг байдлаар мэдэрвэл” асуудал хурдан шийдэгддэг. Өөрөөр хэлбэл, АН ялалтын төлөө шийдвэр гаргаж байгаа хэрэг. Тэгээд МАХН Н.Энхбаярын ард дөрвөн хөллөж хэвтэхэд, АН түлхээд годройтуулсан даа. Саяхнаас Э.Бат-Үүл намын дар гад өрсөлдвөл ялагдана гэсэн болгоомжлолтой болсон нь сүүлийн ярилцлагаас нь мэдрэгдэж байна.
Олон хүн “гадас” зүгийн салхинд цохиулчихав уу? л гэж таамаглаж байгаа биз. Мань хүн жаахан мохож байна уу, эсвэл ахиад л намын эрх ашгийн төлөөх хэнхэглэлдээ автчихав уу? Ийм л эргэлзээнд хүмүүсээ оруулдаг тэр зан нь яг хэвээрээ байгаа биз? Гэвч үүнийг нь алдаа гэхэд ч хаашаа юм.
Зүгээр өрөвдөөд байдаг юм. Улс төрд өр зөөлөн байх хэрэгтэй юү? Хэдий шүүмжилдэг ч шүүмжлэхэд хайран хүн гэж бас байдаг юм аа. Ардчилсан хувьсгалын анхны 13- аас Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий про курор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар л улстөрийн дээд эрэмбэд тэсэж үлджээ.
Энэ гурваас Үүл л ганцаараа УИХ гишүүн гэдэг даруухан цолтой 1996-2000, 2004-2008 оны Парламентыг туулсан. 2008 оноос өнөөг хүрч буй Парламентад нэг цол нэмэгдсэн нь Улсын баатар. Гэхдээ энэ цол улстөрчийн цол, имиж мөн үү? Эцэст нь ганцхан дүгнэлт гарч байна. Үүлээс хүн чанарыг нь хасчихвал улстөрч болно. Тэр өөрийн зарчмаа барьж удаан явсан, зарчмаа ойлгуулах гэж, хэзээ нэгэн цагт өөрийг нь үнэлнэ гэж. Нийтлэг эрх ашгийн төлөө энэ намыг үндэслэгч, энэ хувьсгалыг гардан зохион байгуулагч, ардчиллын амьд домог бол сон Үүл хүртэл өөрийгөө зольж байхад та нар... гэж тэр ойлгуулахыг хичээсээр байж. Их тэвчээр шүү.
Гэвч улс төр энэ байдлаараа увайгүй болсоор байвал түүнд энэ зарчмаа тунхаглах, ажил хэрэг болгох бололцоо олдохгүй. Тэгээд хохь нь болж дуусна аа даа. Үүнийг энгийнээр тоймолбол “Боломжтой атлаа албан тушаал аваагүй тэнэг, мөнгөнд шунаагүй бас тэнэг” гэх мэт. Гэтэл үнэндээ “шударга ёс, шуналгүй төрийн хүн” хайж байгаа өнөөгийн нийгэмд зохицох ганц хүн нь Үүл. Амьдралаараа, өөрөөрөө харуулаад байхад нийгэмд яг үнэндээ “Туйлын шударга тэнэгийн шинж” гэж үздэг болчихсон байх юм. Тэгэхээр бид нийтээрээ сохорчихоод ярьсныхаа эсрэг боддог болчихсон байх нь, эсвэл бодсныхоо эсрэг ярьдаг юм болов уу?
ТӨР БА ХУВЬСГАЛ
Тэр улстөрчийн хувьд гурван удаа зөөлөвчийн үүрэг гүйцэтгэжээ. Таг, бидон хоёр бол улс төр, зөөлөвч нь Үүл. Доторх нь ард түмэн. Лав л бид түүнд гурван ял “эчнээгээр” оноогоод буй. Анхных нь Ардчилсан хувьсгалыг “жинхэнэ хувьсгал” болгох замыг хааж Улс төрийн товчоотой хэлэлцээрт орж сонгуулийг хүлээн зөвшөөрсөн “ял”. Хоёр дахь нь АН-ынхан 62-ын бү- лэгт орсны дараа бүлэг байгуулахад шийд вэрлэх үүрэгтэй байснаа намын олонхийг дагаснаар улс төрийн үйл явцад бас л эргэлт хийсэн “ял”.
Гу рав дахь нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг хэлэлцэх парламентын хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан “ял”. Улстөрийн харшилдаанд зөөлөвчийн үүргийг зөөлөн хүн хийх албагүй, зарим талаар илүү хатуу хүн хийх хэрэгтэй болдог. Хэрэв зөөлөвчгүй бол үймээн бужигнаан савнаасаа халина, харин тэр хальц нь улс төрийн өмнө өгүүлсэн нөхцөлд хүний амиар хэмжигдэж байсан.
2,7 сая хүнийг саван дахь устай зүйрлэвэл, хэрэв зөөлөвч жийрэг байгаагүй бол халгиж цалгиад хэдийг “асгах“ байсныг таахад бэрх. Өөрөөр хэлбэл, Үүлийг шүүмжлэхдээ өнөөгийн бодит байдалтай харьцуулж байна, хэрэв өөрөөр явсан бол яах байсан бол? гэж асуусан хүн байна уу. В.И.Лениний “Төр ба хувьсгал”-д зааснаар явсан бол 1990 онд асар их үнэ цэнэтэй жинхэнэ хувьсгал хийх байсан, ардчилал, эрх чөлөө маань ч үнэ цэнэтэй байхсан гэж боддог ч энэ бол илэрхий харгис санаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Тэгсэн бол цус урсгасан МАХН үүрд устаж, хариу яргалал ч эхлэх байсан биз. Хувьсгал яаж өрнөнө, хариу нь яг тийм байдаг. Румынд яалаа. Адилхан коммунист орны боолчлогдсон номхон иргэдийн л хувьсгал. Үүл 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнгийн үед “Төр ба хувьсгал”-ыг барьж, “Хувьсгалын тухай яг үнэнийг бичжээ” гэж ярьж явсан тухай өмнө нь бичиж байсан.
Гэхдээ тэр яг түүнийг уншаад “Хувьсгалын өөр зам” олж харсан байх. Жишээ нь өнөөдөр бид Ленин багшийнхаа “Хоёр засаг” өгүүллийн дагуу хувьсгалын шинэ төлөвлөгөө гаргаж болно. Бараг “зөвлөлүүд” гэдэг үгийг нь “хөдөлгөөнүүд” гэсэн үгээр солиход л хувьсгалын шинэ тактик гараад л ирэхээр юм билээ. Гэвч эцсийн дүндээ Үүл гэж нэг гай байна л даа. Тэр эсэргүүцнэ, түүнийг эсэргүүцэхээр бүгд дагачихдаг юм. Яахаараа ийм “шалчигнасан гуманнист” болчихдог юм гэж хараамаар үе бишгүй л байсан.
Гэвч эсрэгээр дүгнэвэл “торгон хувьсгалын үзэл санааны эцэг нь” Үүл гэж болохоор байгаа биз? Хэ рэв тэр 1990 оны хэлэлцээрийн төлөө ганцаараа буруудаж байгаа бол зөвтгөл нь ч түүнийх байх ёстой биз дээ. Ичихгүй үүнийг уншаад би тэр үед цус урсгахгүй байхын төлөө их ярьж байсан гэх хүн гарвал, Үүлийг хэ лэл цээрийнхээ төлөө “Шинэ үеийн “хувьсгалчдад” хараалгаж байхад гарч ирээд хамгаалахгүй яасан юм бэ?” гэж асуугаарай.
Бүх шүүмжлэлийн шалтгаан нь Үүл, гаднаа их хатуу хүн шиг харагддагт байгаа юм. Түүнээс хувьсгалын хатуу шийдэл хүлээж байхад тэр “бохь” болгоод хаячихдаг л бүх гай байгаа байхгүй юу. Хөдөлгөөнүүдийн ид тэмцлийн үед ялангуяа “Ард түмний их хуралдайг” зохион байгуулж байхад Үүл манийгаа “большевик”-ууд гэж цоллоход дургүй хүрэхээс яахав.
Олон хүн “Үүл боловсрол гүй” гэж ярьдаг юм билээ. Гэхдээ бидний мө рөө дөж байсан хувьсгалын талаар ингэж томъёолоод хэлчих “боловсролтой” амьтан ганц ч байгаагүй л юм даа. Бид эвлэрш гүй, хатуу, яг большевик байр суурьтай байсан юм билээ. Тэгэхээр яг онож тодорхойлсон. Хариуд нь ямар “өгөр меньшевик” гэлтэй биш. Тэгж нэг ам алдвал бид большевик болно. Лав л миний бодсон нь “Үүл муу хог, хувьсгалыг нэвтэрхий мэ дэж байна”.
Тэгээд л эчнээ яллаж эхлэхгүй юү. Лав л өнгөрсөн найман жил хувьсгалын ту хай бүхий л “гарын авлага”, номуу дыг уншсан. Хэрэгжүүлэх шатанд хамгийн эгзэгтэй үед гай болдог хүн нь дандаа Үүл байсан. Тэр л ганцаараа “магадг үй ясны хувьсгалчийн мэдрэмжээр” яг цагт нь няцаалт өгдөг юм. Ямар сайндаа “Өөрийн хийсэн хувьсгалын гавьяаг харамла сандаа ингэж байгаа юм” гэж харааж суухав дээ. Бид “Үргэлжилсэн хувьсгалын онол”-д шилжинэ гэж бичихэд бас л тэр анзаарсан шүү. Тэглээ гээд үзэн ядах арга алга.
Их сайндаа намынхаа сонгуульд бүдрэхэд нь “Хохь нь муу хог, цаад малнууд нь гавьяаг нь яаж өндрөөр үнэлж байгааг мэдэг” гэж дотроо тавладаг байв. Гэвч тэвчээртэй юм гээч. Энэ бол улстөрчийн жинхэнэ дүр нь байхгүй юу. Хэрэв зөөлөвчгүй байсан бол яг өөрсөд дээрээ бодоход бид нөгөө Галсансүхийн шүлэг шиг “Нэг бол сүхний ирэн дор толгойгоо тавих байсан, эсвэл хаан суудалд суух” байсан.
Залуу насанд айх юмгүй нь сайхан, цаазын тавцан ч хааны индэр шиг л харагддаг. “Гудамжны шүүмжлэл”, намын хуйвалдаан хоёр төрд ч, намд нь ч түүнийг ахиулаагүй юм. Яриаг нь өвгөн партизаны яриа төдий л сонсдог байв. Тэр одоо ч АН дахь улс төрийн үйл явцыг бохь болгон зажилж байна. Түүний үүрэг нь бас л зөөлөвч. Үүлийн шүлстэй улс төрийн бохиор зөөлөвч хийнэ гэж юу байсан юм гэх байх л даа. Гэвч тэр нэгэнт зажлаад эхэлчихэж. Одоо этгээд эргэлтийн үед тулж ирлээ. Ёрлоход эвгүй утаа үнэртэж байна даа.
БУЦАХ СПИРАЛЬ
Хөгжлийн диалектикаар бол нийгмийн хөгжил спирал хэлбэртэй, өөрөөр хэлбэл даран давтах шинжтэй гэдэг. Бас цаг хугацааны агшилт гэж бий. МАНын бодлогогүй “шинэ үе” нэрээ сольсноор парламентад эвгүй ан цав үүсэж байна. Н.Энхбаяр МАХН нэрийг сэргээж авахыг оролдож байна. Энэ бол Геннадий Зюгановын Оросын Коммунист намархуу нам болно. МАН-ын гишүүдийн 10-15 хувийг татаж чадна. Энэ 10-15 хувь бол хатуу байр суурьтай, саяхан мөхсөн МАХН-ын электораль суурь гэдэгт аюул нь байгаа юм.
МАН-д үлд сэн 85 хувь хэдий олонх ч гэсэн тэд Ленинийхээр бол “Зүүн оппортунис тууд” буюу ашиг хонжоо хайгчид. Тэд МАХН-д үлдэгсэд шиг нэгдмэл байж чадахгүй учраас амархан сарнина. МАН ба МАХН-ын салалт нь ахиад хэдэн хувийг алдах бол? Харин нео-МАХН алсдаа гишүүд нь үхэж дуусахаар дэмжлэгээ алдах, өнөөдөртөө хүчтэй нам болно. Ийм л “тооноос чанарт шилжсэн” ялгаа бий дээ хө.
Хамгийн хоржоонтой нь УИХ-д МАХН-ын бүлэг бай гуулагдвал МАН бүлэггүй болно. Өөрөөр хэлбэл, 2004 оны сонгуулийн дараах түүх дав тагдах юм. Эсрэгээр. МАХН-ын бүлэг бай гуулагдсанаар 2008 оны сонгууль оролцсон, олон х болсон субьект байхгүй болж байгаа юм. Тэгэхээр МАН зөвлөлтэй л үлдэнэ. Үүний хамгийн тод баримт сонгуулийн саналын хуудсыг эргээд хараарай МАНынхаан.
Хэрэв байшинтайгаа шатааж мөрөө баллачихаагүй бол та нарт луйвар булхайгаас ядаж дурсгал үлдсэн саналын хуудас нэг ч гэсэн байгаа байх. Түүн дээр 1. МАХН гэж байна уу, 1. МАН гэж байна уу? Сонгуулийн хуудас бол эрх барих дээд байгууллагыг сонгох ардчилсан сонгуулийн баталгаа, баримт юм шүү. Харин АН даргаа сольж амжих гүй ч бүлэг доторх эсэргүүнүүд нь намын бүлгээ, үнэн дээ Н.Алтан хуягийг дэмжихг үй бол МАН бүрэн сүйрнэ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын бүлгийн эсрэг бойкот хийх “38+1” тоотой хатуу зохион байгуулалттай бүлэглэл парламентад байж гэмээ нь хямралаас зайлж чадна.
Гэвч тийм бүлэглэл байгаа юу? АН-ынхан МАН-ыг дэм жихг үй байх шалтгаан нь хэрэв “МАНын бүлэг байхгүй болбол”, хэрэв парламентад “МАХН-ын бүлэг, МАН-ын зөвлөл” үүсвэл эрх барих боломж АН-д өөрөө ороод ирнэ гэсэн үг юм. Хэрэв Н.Алтанхуяг бүх хүчээрээ МАН-ыг дэмжвэл тэр “эрх барих боломжоосоо татгалзаж” урвасан гэсэн хэрэг болно. Тэр цагт Н.Алтанхуяг “Алтангадсаа булган дах” болгоод “зүүн төв” рүү зугтахаас аргагүй болно. Хүчний энэ хуваарилалт нь МАН-тай хамт АН-ыг сүйд хийчихэж чадна.
Тиймээс Н.Алтанхуяг Засгийн газарт үнэнч байж, Засгаа хамгаалж байгаа нь МАН-д үнэнч байна гэсэн үг, алсдаа МАН-тай нэгдэнэ гэсэн гарцаагүй дүгнэлтэд хүргэж байна. Тиймээс Н.Алтанхуягаас болгоомжлох ёстой. Энэ бол түүхийн агшилт. Нэгэнт хүчний хуваарилалт явагдаж дуусмагц буцаж тэлэхээрээ юуг ч хуу хамна даа. Спираль бол монголоор орчуулбал “пүрш” юм шүү дээ. ХОЁР ЗАСАГ “Хоёр засаг” ямар үед үүсдэг вэ? Өнөөдөр МАН ба АН-ын дэмжигчид нийлээд хүн амын 30 орчим хувь байна гэсэн судалгаа гарчээ. Хэрэв МАН задарвал энэ үзүүлэлтэд өмнө хэлсэн “тооны бус чанарын” ялгаа гарна.
Яахав өнөөгийнхөөр үзэхэд ард түмний (энэ үгийг зориуд хэрэглэчихье л дээ) 70 хувь задгай байна. Ер нь бол хөгжингүй орнуудад задгай 70 байх л эд гэх байх. Харин өлсгөлөн, ядууралд автсан, эрх баригчдаа үзэн яддаг Монголд задгай 70 ямар аюултай гээч. 2008 оны сонгуулийн өмнө задгай 60 байсан. Луйвардсан, З.Энхболдын мэдээлснээр 25 хувийн луйвар. Бодоод үзье. Хайр цагласан 40+луйврын 25= 65.
Энэ бол Ц.Нямдорж мэтийн хэлэх дуртай “Намайг ард түмэн ард чилсан зарчмаар сонгосон” гэдэг үгийн цаад буглаа. Задгай хувь өндөр байсан учраас л МАХН-ын байшин харласан. Гэтэл задгай 70 байгаа үед дээрээс нь хайрцагласан 30 хувьд нь “МАН ба МАХН”, “АН ба Гадас” гэсэн хагарал гарвал нийгэм бүхэлдээ эргэчихэж байгаа юм.
Ийм үед өнөөгийн эрх баригчдад ямар ч найдвар үлдэхгүй. Судлаач Сумати “Задгай 70 аюултай, хэрэв большевик маягийн амлалтууд тархвал нийгэмд эргэлтийн шинжтэй хямрал үүснэ” гэж анхааруулсан бол Баабар түгшиж “Өнөөдөр тогтвортой байдал юунаас ч чухал” гэж байгаа нь ийм л “тооцооны үндэслэлтэй”. Хэрэв эрх баригч нам дө рөв хуваагдвал (үндсэндээ хуваагдчихсан) нийгмийн тогтвортой байдлыг яаж ийгээд хангаж бай сан суурь бут үсэрнэ. Ийм үед зэрэгцээ засаглагчид гарч ирнэ.
Октябрийн хувьсгалын өмнөх үед энэ нь “Петроградын ажилчны зөв лөлүүд” байсан. Хожим “Ажилчин-тариачны зөвлөл” болсон. “Газрыг тариачдад” гэсэн ганцхан уриа л ийм үр дүнд хүрсэн. Өнөөдөр амлалтад итгээд өрөнд орчихсон малчдыг ийм уриагаар татаж чадахгүй гэж үү? Дараа нь “Бүх эрхийг зөвлөлүүдэд…” гэсэн шиг үргэлжилнэ. Жишээ нь “Оюутолгой”, “Тавантолгой”-г ашиглахад л болно. Бусад бүх ордыг хаая гэвэл газар шороогоо хамгаалсан үй олны хөдөлгөөн орон даяар өрнөнө.
Дараа нь “Хамгаалсан баялгийг чинь хувааж өгнө” гэвэл яахав? Судлаач Сумати большевик амлалтыг “Хөрөнгөтнүүдийн өмчийг хураагаад ард түмэн өгнө” гэх ч юм уу гэж жишсэн байсан. Үгүй дээ, тийм юм гэж юу байхав, ингэж л засаглал “ард түмэнд” шилжинэ. Үй олон лиценз тараагаад өгчихсөн байгаа. Хаа холын Францын хэвлэлд 6000-аас хагасыг нь тараасан гэж дурдаж байна.
Ой сүйдэж, гол ширгэж, алтны хумхаа дэгдэж, засаг захиргаагүй нинжа нар сүрэглэн тэнэж байна. Яг ийм үед парламентад хагарал үүслээ. Тэгээд удахгүй олонх гэж хэнийг хэлдэг юм, МАХН, МАН хэмхэлдвэл АН олонх болох эрхтэй юү? Хэрэв Засгийн газраа байгуулах эрхтэй болбол амлалтаа яахав? Эсвэл “эрх баригчгүй сөрөг хүчин” болох уу? гэх мэт асуудал цуварна. Тэгвэл парламент тарахаас өөр гарцгүй. Парламентыг эрх барь гэж сонгодгоос биш бүгдээрээ сөрөг хүчин бол гэж сонгодоггүй.
Тэгээд л “Бүх эрхийг хөдөлг өө нүүдэд”. Орон нутаг одоо болтол эрхийг нь олгоогүйгээс засаглах чадамжгүй байгаа тул төвөөс байдлыг зохицуулж барах уу? Орост хувьсгал гар даг нь “хэт төвлөрсөн хаант засгаас салж чадаагүйд байсан”. Петроградад эрх шилжихэд дэлхийн газар нутгийн зургааны нэгийг эзэлсэн, 170 үндэстний Орос орон тэр аяараа дагаж байсан шүү дээ.
Ийм хямралын дараа наад зах нь намууд бүрэн сүйрэлд орно. Амлалтын хүчинд өөрөөр хэлбэл иргэдийн ганцхан хүлээлтэд “Эднийг байлгаад байвал амласнаа биелүүлчих ч юм бил үү?” гэсэн хоосон найдвар дээр л тогтож байгаа эрх баригчид аа, цаг чинь дуусаж байгаа юм биш үү? Н.Энхбаярыг муулж, бүх муу муухайг түүнд чихэх гэж оролдож байгаа ч та нар өөрс дөө түүнээс нэг их ялгаатай билүү? Гэтэл өнөөх чинь яг отож байгаад хийдгээ хийж байхад… Хэрэв хоёр нам ба бусад гэсэн улс төрийн бүлэглэл үүсвэл хэт цөөнх болсон та нар ялж чадах уу? “АН-ын их хурлын төлөө хөдөлгөөн” нь явж явж Л.Гантулгын “Онц хурлын төлөө” хөдөлгөөн шиг л замхарна.
Их хурал боллоо гээд яах юм, Н.Алтанхуягийг З.Энхболдоор солих уу, эсвэл Н.Алтанхуягийг их хурлаар баталгаажуулах уу? Аль эрт анхааруулж байсан. Долдугаар сарын 1-ний хэрэг явдал бол Октябрийн хувьсгалын өмнөх “цуст ням гариг” шиг түүхийн давтамж шүү гэж. Зуу зуугаар нь хоморголж, баривчилж, хорьж байхад чинь анхааруулж байсан. Аравдугаар сард дахина шүү гэж… Тэр бол сүрдүүлэг байсан бол одоо бодит байдал болж байна. Гэтэл АН таван хүний амийг таван сайдын суудлаар сольчихоод сууж байдаг? Л.Гансүхийн суудал нэг хүний амины үнэтэй юү?
ЮУ ХИЙХ ВЭ?
Ийм нөхцөлд АН-д зөөлөвчийн үүрэг гүйцэтгэх улстөрч хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Н.Алтанхуяг, З.Энхболд нар бол АН-ын хоёрдугаар цуваа л байхгүй юу. Хувьсгалчид нь гудамжинд гараад, үлдэгсэд нь намаас холдчихоор хоёрдугаар үе нь ээлжээрээ ирдэг юм байгаа биз дээ.
Баабар хөдөлгөөнийхнийг “түмпэн шанагаа бариад тогоотой хоол руу дайрч байна” гэж гу тааж байсан ч үнэндээ тэр намынхаа хоёрдугаар үеийнхнийг хоолондоо орох боломжийг ханга сан шүү дээ. Одоо тэр “хоёр” нь хоолоо булаацалдаж байгааг харж байна уу. Өмнөх үеийнхэн нь тэднийг үзэхгүй, тэгээд эрхээ зүгээр шилжүүлчихэж чадахгүй, тэднээр хэрүүл зааж тоглож байна.
Харин хувьсгалчид нь “гавьяагүй язгууртнуудыг” үзэн ядаж байна. Хоёрдугаар ээлж хоолоо барахын тулд залуучуудыг “түмпэн шанагаа аваад зайл” гэж архирч байна. АН-д ийм л юм болж байгаа биз дээ. Одоо тэгээд үүнийг энэ хоёрдугаар цувааныхан засна гэж бодож байна уу?
Аль эсвэл за сагт шигдсэн гуравдугаар үеийн хувалзууд (Баабарынхаар завс рын үеийнхэн), их хурал хийнэ гэлцэж буй дөрөвдүгээр үеийнхэн, эсхүл МАН-д элсэгдсэн тавдугаар цувааныхан засах юм уу? Ингээд найдлага эргээд хувьсгалч дээрээ ирнэ дээ. АН-д үлдсэн цорын ганц хувьсгалч нь Э.Бат-Үүл. Элбэгээ, Дорлигоо хоёр нь төрийн хүн болоод явчихсан, төрхөмдөө буцах яагаа ч үгүй.
Одоо Э.Бат-Үүлийг дарга болгохгүй л бол АН-д хүлээн зөвшөөрөгдсөн лидер байхгүй. Намаа нэгтгэх, үзэл санааны хувьд Ардчилсан хувьсгалын ололт дээрээ баттай зогсох, үнэт зүйлээ мэдэрдэг тийм хүн хэрэгтэй болохоос “Чи Оюутолгойг идсэн, одоо би Тавантолгойг” гэж байгаа хоёрдугаар үеийнхний идсэн идээгүй аль аль нь хэрэггүй л байхгүй юу. Үүл хувьсгалч учраас түүгээр жишээ авч хувьсгалын тухай бичихэд их сайхан таарч байна аа. Даанч мань “тэнэг” үүний эсрэг нэг юм ярина л даа.
Тэгвэл намын “Солигдмол Үүл” нийгмийнх болно. Хэрэв хариуцлагаа ухамсарлаж байгаа бол Үүл одоо намын даргад дэвшиж, хэзээ мөдгүй болох сонгуульд намаа бүтэн авч орох үүрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол “Хуучин хувьсгалынх нь нэр төр ч, баатар цол нь ч хэрэггүй болох нь”.
Хэрэв өөрийнх нь санаа мөн л бол тэр яриад байгаа “хувьсгалаа” бас л манлайлан хийх, тэр тусмаа жийрэг, зөөлөвч болж, үйл явцыг залалцах боломж байна.
Тэгвэл хорин жилийн дараа хошой баатар болох юм бил үү? Хэрэв “Хоёр засаг” бодит байдал болж, төр хувьсгалын замаар замнавал, тэр үед ”Юу хийх вэ?” гэдгээ мэдэхгүй байгаа бол АН Үүлэн сүүдэр дор л хоргодох хэрэгтэй гэж зөвлөх байна даа. Үүлийг одоо ганц л ашиглах боломж АН-д үлдсэн. Хар үүлэн дор байж аянганд цохиулснаас цагаан үүлэн дор байвал АН-д сайнсан.