Кыргыз зэрэг Азийн зарим оронд үлгэр дуурайл болж буй Монголын ардчиллыг АН-аар төсөөлдөг цаг ард үлджээ. Ардчилал гэх мал гайн дор таван намыг нэгтгэн Мон голын ардчилал, сөрөг хүчний дуу хоолой болж асан АН өнгөрсөн 20 жилийн хугацаанд цагийн аясаар эрх баригч МАХН-д уусан шингэж эрийн цээнд хүрч чадалгүй эхийнхээ энгэрээс зүүгдсэн эрхийн тэнэг хүүхэд шиг эрх баригч намынхаа амьгүй албат болсныг ҮЗХ-ны хурал сая батлан харууллаа.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаа, улс төрийн ардчиллаа хамгаалан үлдэхийг уриалан сандал хүртэл “ун туулан”, дарга, цэргээ шүүмжилж бай сан АН-ын “ардчилал”-тай ги шүүдийн дуу хоолой хаана очоод бүү дийчихэв ээ? Намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, намын дар гаа батламжлах эсэх асуудлыг хэлэлцэн, хамтарсан Зас гийн газ рын мөрийн хөтөлбөрийн хэрэг жил тэд үнэлэлт дүгнэлт өгнө хэ мээн тэмцээд, уриалаад байсан нь шоу байсан гэж үү, АН-ынхаан. Хам тарсан Засгийн газрын мөрийн хө төлбөрөө дүгнэж цэгнэж, үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй тарлаа.
Их хурлаа хуралдуулах эцсийн зорил гоо ч биелүүлж чадсан гүй. Харин одоо Монголын улс төр дэх гол сөрөг хүчин байх сонгогчдынхоо ит гэлийг дааж ча дал гүй эрх баригч намын бөөрөнд наалдсаар ирэх жи лийн сонгуульд оролцох нь. Ялна гэ сэн итгэл та бүхэнд байна гэж үү?
Н.АЛТАНХУЯГИЙН “ХАЙРЦАГЛАСАН” ХУРАЛ ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАМГААЛЖ ҮЛДСЭН Ч АН-ЫН МӨН ЧАНАРТ “ХУВЬСГАЛТ” ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Эрх баригч МАН-ын Их хурлаас илүүтэй нийгмийн анхааралд байж Монголын улс төрд жинхэнэ утгаар нь өөрчлөлт шинэчлэлт авчирна хэмээн хүлээлт үүсгэсэн улс төрийн чухал үйл явдлын нэг нь АН-ын ҮЗХ-ны хурал байсан. Гэтэл ярс хийтэл гараа өргөн, гялс хийтэл асуудлаа баталдаг хэмээн “ах” намынхнаа шүүмжилдэг сценараар намын даргынхаа илтгэлд бүүвэйлэгдсэн ги - шүүд нойрноосоо сэрж чадсангүй.
Нойрны эмд биш, албан тушаал горьдон нам дахь гол гурван фракцийн толгойлогчдынхоо ашиг сонирхолд бурантаглуулснаараа амьгүй албат болцгоожээ, ҮЗХны гишүүд. Ийнхүү дүгнэх болсон нь сэтгүүлчийн сэтгэлийн хөөрөл, улстөржилтийн хийрхэл биш. Харин энэ нам дахь мянга мянган гишүүний итгэл үнэмшил, үзэл бодлыг АН-ын хэдхэн лидер хувийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн хуйвалдаанаар шийдэж, хөшигний цаана тохиролцоо хийснээс харж болохоор байгаа юм.
Гэхдээ энэ тохиролцоо нэг талаас хамтарсан Засгийн газрын тогтвортой байдлыг хамгаалж, аварч үлдэж чадсан. Гэхдээ нөгөө талдаа ардчиллын 20 жилийн түүхтэй намынхаа гишүүдийн үзэл бодлыг лантуудсан хурал боллоо. Лидерүүдийнх нь хоорондох тохиролцоо ҮЗХ-ны энэ хурлаас ч өмнө, өнгөрсөн оноос эхэлсэн. Гэхдээ тухайн үед АН-ыг хамтарсан Засгаас гаргах, АНыг хүчтэй сөрөг хүчин болгох зорилгоор АН дотор хөдөлгөөн, холбоо байгуулахаас эхэлсэн. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олгогдсон сөрөг хүчнийхээ үүргийг хамтарсан Засгийн газарт нэгдсэнээр умартаад байсан АН-ын одоогийн удирдлагад бага ч гэсэн цочроо өгөх зорилготой АХХ-г анх байгуулсан.
Тухайн үед буюу жил гаруй өмнө энэ холбоог байгуулах тухай яриа АН-ын нөлөө бүхий хэдхэн хүний дунд яригдаж эхлэх үед хамтарсан Засгаас АН-ыг гаргаж чадвал намын тамгыг З.Энхболдод шилжүүлэх тохиролцоотойгоор түүнийг анх хурцалж, ирлэн, зүрх зориг оруулан хөдөлгөсөн гэдэг. Үүний цаана АНаас угшилтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар гол сценарийг бичиж найруулан, төлөвлөсөн гэх хардлага, сэрдлэг саарал ордон дахь намынх нь гишүүдийн дунд тэнэж явсан.
Тиймдээ ч тухайн үед АХХ-г УИХ дахь арав гаруй гишүүн ил далдаар дэмжин, үйл ажиллагаа нь МоАХ-ны туслалцаатайгаар намын төв аппаратаас илүү хүчирхэгжсэнийг гишүүд нь байтугай олон нийт ч санаж байгаа. Н.Алтанхуягийн тэргүүлж буй албан ёсны намынхан нь тэдний хурдыг гүйцэх гэж энэ зунжингаа л араас нь дагаж нэг хэсэгтээ бажигдсан.
АН-ын шийдвэр гаргах гол хүч болох ҮЗХ-д 30 суудал аван тэдний эрх мэдэл илт хүчирхэгжиж эхэлсэн. Энэ бүхнээс үүдэн АН хоёр хуваагдаж магадгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлээд байсан юм. Гэтэл ингэж хүчээ авсан АХХ-ны гол төлөөлөгч С.Эрдэнээс МоАХ-ны гол хүч болсон нийслэлийн МоАХ-ны удирдлагыг салгаж, Ш.Түвдэндоржийг хүчээр сонгосноор АХХ-ны хүчийг сулруулсан.
Үүнийг АХХ болон З.Энхболдын хувийн тоглолт хэтэрсэнтэй холбон тайлбарлаж болох бөгөөд цааш цаашдаа өрнөсөн үйл явдлууд АХХ гаднын дэмжлэгээ алдсаныг баталж байна. Хамгийн сүүлийн буюу ҮЗХ-ны энэ хурал ч үүнийг дахин нотолсон бөгөөд сценарийн гол тайлал болох ёстой байсан энэ хурал дээр З.Энхболдыг шалчийсан бөмбөг мэт шалдаа буулгаж чадсан нь Н.Алтанхуяг гадна талдаа Ц.Элбэгдоржийн, нам дотроо Х.Баттулгын дэмжлэгийг олж, тохиролцоо хийж чаджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын гишүүнээс түтгэлзсэн хэдий ч нам дахь нөлөө нь орон зайгаа эзэлсээр л байгаа. Тиймдээ ч АН ба АХХ-д үүсээд байсан өрсөлдөөнд түүнийг огт холбоогүй, орол цоогүй гэвэл худлаа болно.
Түүний үгийг сонсдог, амыг нь хардаг бодлогоо нэгтгэдэг МоАХ гэх хүчтэй фракцын удирдагч “Женко” Баттулга одоо хүртэл түүний хамгийн ойрын хүн хэвээр байгааг журмын нөхөд нь мэднэ. Хэдийгээр сая болсон ҮЗХ-ны хурал Ц.Элбэгдоржийг Япон Улсад төрийн айлчлал хийх эзгүй хойгуур нь түүнээс хамааралгүйгээр явагдсан мэт харагдсан. Гэвч Н.Алтанхуяг түүнийг явахаас өмнө аль хэдийнэ ойлголцон, З.Энхболд ч дэмжлэг авахгүйгээ мэдрээд үлдсэнийг үгүйсгэхгүй байна.
Тиймдээ ч Н.Алтанхуяг өөртөө итгэлтэйгээр ҮЗХ-ны энэ хурлаа “хувьсгалт” намын Удирдах зөвлөлийн хурлаас ч илүү хайрцаглаж, дэглэж чадсанаас харагдаж байгаа юм. Энэ нь Н.Алтанхуягийн хувьд ялалт, хамтарсан Засгийн газраа хамгаалж үлдсэн мундаг чадвар мөн байсан. Гэхдээ нөгөө талдаа 20 жил ардчиллаар амьсгалж, хэрүүл, маргаан, шүүмжлэл дунд шийдвэр гаргаж чаддаг байсан АН-ын дэг жаягт “хувьсгалт” өөрчлөлт оруулснаараа АН-ын мөн чанар, үнэт зүйлийг булшлах нүхийг ухсан ч байж мэдэх юм.
Х.БАТТУЛГАД АН-ЫН ҮНЭТ ЗҮЙЛ БИШ, БАЯНГОЛ ДАХЬ ТӨСЛИЙН БАГИЙН ҮР ДҮН НЬ ЧУХАЛ
ҮЗХ-ны хурал хэвлэлийнхэнд нээлттэй болсон. Хэн, юу хэлсэн, ямар санал шүүмжлэл өрнөснийг сонин хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Тиймээс дахин нуршмааргүй байна. Харин энэ хурлын хөшигний цаана хэний ашиг сонирхол үйлчилж, АНын 100 гаруй мянган гишүүний төлөөлөл болсон ҮЗХ-ны гишүүд олонхиороо АН-ыг сөрөг хүчин байлгахаас татгалзсаныг хөндье.
Энэ намын ҮЗХ-ны 228 гишүүний дийлэнх олонхийг “Алтангадас” фракцийнхан бүрдүүлдэг. Дараад нь МоАХныхон жин дардаг бол 30 гаруй нь АХХ-ныхон. Тийм учраас намын дарга болон хамтарсан Засгийн газрыг тойрсон ҮЗХ-ны гол тоглолт Алтангадас болон АХХ-ныхон дунд өрнөж, харин МоАХ-ныхон шийдвэр гаргах гол шүүгч байлаа. Энэ хуралд МоАХны толгойлогч “Женко” Баттулгын үг намын дарга Н.Алтанхуягийнхаас илүү үнэ цэнэтэй, шийдвэрт нөлөөлөх хэмжээнд үнэлэгдэж байсан.
Түүний хэлсэн үгээс, байр сууринаас хамтарсан Засгийн газар болон АН-ын дарга Н.Алтанхуягийн хувь заяа шууд хамааралтай байв. Тиймдээ ч “Женко” Х.Баттулга АН-ын зүрх нь, албан бус удирдагч гэдгээ энэ удаа нотлон харуулжээ. Х.Баттулга Засгийн газар дахь АН-ын сайд нарын нэг. Хамгийн том бас гол яамыг тэргүүлж буй. Тэр утгаараа Засгаа хамгаалах нь тодорхой хэмээн ажиглагчид өмнө нь таамаглаж байсан.
Тэр таамаг ч биеллээ олсон. Харин ямар үнэ цэнээр вэ гэдэг нь анхаарал татсан юм. Түүнийг З.Энхболдтой “Намын ээлжит бус их хурлаа хуралдуулаад хамтарсан Засгийн газраа хамгаалж үлдье” гэсэн тохиролцоо хийсэн талаар яригдаж байсан.
Гэтэл үүний цаана Засгийн газар дахь АН-ын эрх ашиг биш, түүний хувийн ашиг сонирхол нуугдаж байсан бололтой. Намын эрүүл саруул сэтгэлгээтэй гишүүдийн хувьд түүний тайлбар хамгийн их зэвүү дургүйг нь зэрэг хүргэсэн гэнэ. “Би энэ том яамыг тэргүүлж буйнхаа хувьд маш том олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ төслийнхөө үр дүнг үзмээр байна” хэмээн тэр хэлжээ.
Үнэн бол АН-ыг төлөөлөн Засгийн газарт ажиллаж байгаа сайдын амнаас гарах үг энэ мөн үү. Хэрэгжиж байгаа, хэрэгжих тэр том төсөл хөтөлбөр нь ард түмнийхээ, ядаж намынхаа эрх ашгийн төлөө бол одоо яая гэхэв. Гэтэл намынх нь нөхдийн ярьснаар АН-ын хувь заяанаас илүү санаа тавиад байгаа тэр төсөл хөтөлбөр нь хувийнх нь оролцоотой гэсэн яриа байх юм.
Түүний мэдлийн Баянгол зочид буудлын нэг давхарт нь ЗТБХБЯнд хэрэгжих төсөл хөтөлбө рийг судалж боловсруулах сай дын хувийнх нь баг ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн яамны ажилтнуудын хийх ёстой, түүний тулд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг төрийн албаныхны ажлыг эрхэм сайд нь өөрийн тусгай багийнхнаар хийлгээд хувийнхаа ч юм уу, хувьсгалын ч юм уу хөрөнгөөрөө санхүүжүүлдэг болж таарч байх юм.
Үүнийг нь ҮЗХ-ны гишүүд мэдсэн ч, мэдээгүй юм шиг гүрийсээр олонхийн саналаар түүний тохиролцоог гүйцэлдүүлжээ. “Миний ард том эрх ашиг байна ш дээ. Харин чиний ард юу байгаа юм бэ, үсрээд л үр хүүхэд чинь байгаа биз дээ” хэмээн хэлдэг шигээ тэр хувийнхаа, мөнгөнийхөө эрх ашгийг юунаас ч дээгүүр тавьдаг нь энэ аж. Ер нь АН-ынхны хувьд фракцууд нь дарга, лидерээ даган төвлөрч нэгддэг.
Дагасан гишүүд нь лидерээ дагаж албан тушаалд очдог бичигдээгүй хуультай. АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлж байсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Лу. Гантөмөр нар ҮЗХ-ны хуралд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан. Лу. Гантөмөр нам доторх залуучуудаа албан тушаалаас ангид ардчиллын үнэт зүйлийн төлөө нэгтгэх зорилгоор “Нэг ардчилал” клуб байгуулсан.
Гэтэл энэ хурлын үеэр ардчилын үнэт зүйлийнхээ төлөө нэгдэн нийлсэн залуус нь албан тушаал горьдон харьяалагддаг фракцынхаа толгойлогчдыг даган амьгүй албат мэт гараа өргөдөг нь энэ удаад ч давтагджээ. Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга нар хэзээ, хаана гар өргөнө, тэднийг даган утсан хүүхэлдэй мэт оосорлогддог гишүүдээс ҮЗХ нь бүрдэж буй нь АН-ыг ардчилсан биш, хэдэн жилийн өмнөх хувьсгалт нам шиг харагдуулаад байна.
АН-ЫГ СӨРӨГ ХҮЧИН БАЙЛГАХЫГ ОЛОН НИЙТ ХҮСЭЖ БАЙНА
МУИС-ийн Нийгмийн судал гааны хүрээлэнгээс хэд хоногийн өмнө нийслэлийн зургаан дүүргийн 300 хүнийг хамруулан судалгаа явуулсныг сонирхлоо. Энэ судалгааг улс төрийн үйл явдлын гол зангилаа болж байсан АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө явуулж, АН-д өрнөөд байсан үйл явцад иргэд ямар байр суурьтай байгааг танджээ.
АН хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах, эсвэл сөрөг хүчин болох нь зүйтэй эсэх, АН–ын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ, ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах шаардлагатай эсэх зэрэг асуудлаар санал асуулга явуулжээ.
Үүгээр судалгаанд орол цогчдын 59.9 хувь нь АНыг сөрөг хүчин болж ажиллах нь зүйтэй гэж үзсэн бол 27.4 хувь нь хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь зөв гэж үзжээ.