“Төсвийн төслийг өргөн барьснаар нь баталбал Монгол Улс байгалийн нөөцөөр баялаг улс орнуудын (голланд өвчин тусахыг хэлэв) алдаатай бодлогыг дагана гэсэн үг” хэмээн болгоомжлуулж байсан Дэлхийн банк, ОУВС-гийн таамаг нотлогдлоо. Засгийн газраас 8.6 хувийн алдагдалтай байхаар өргөн барьсан төсвийн төслийг өнгөрөгч пүрэв гаригийн үдэш УИХ 9.9 хувийн алдагдалтай байхаар батлав.
Уг нь Засгийн газар анх ам гарахдаа ДНБ-ий алдагдлын дээд хязгаарыг таван хувиас хэтрүүлэхгүй барина гэсэн юм. Гэтэл түүнээсээ бараг хоёр дахин их хэмжээний алдагдалтай төсөв зохиосноор Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн дунд хугацааны мэдэгдлээ нулимж орхилоо. Дунд хугацааны мэдэгдэлд заасан төсвийн зарлага ДНБ-ий 40.4 хувиас илүүгүй байх зорилт 50.5 хувьд хүрч өсөхөөр байна. Төрийн байгууллагуудын зардлыг бууруулах тухай УИХ-ын даргын 77 дугаар захирамж ч хөсөр хаягдлаа.
Төсвийн орлогыг ихээхэн хийсвэр, эрсдэлийг харгалзалг үй тооцжээ. Тухайлбал, нэг тонн зэсийн үнийг 2011 онд 8425 доллар байхаар таамаглав. Тэгвэл хоёр жилийн өмнөх бодит байдлыг саная. Олон улсын хөрөнгийн биржид нэг тонн зэс 9000 доллар хүрснээ удалгүй 4200 доллар болж огцом унасан. Энэ үеэр хятадууд зэс ихээр нөөцөлж байсан нь манай улсад тусах эдийн засгийн хямралын хүчийг зөөллөж байсан гэдэг. Харин одоо хятадууд тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн, хоёр Солонгосын хямрал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болсон зэрэгтэй манай улсын ирэх оны төсөв ер уялдаагүй гэнэ. Тэгснээр 2008-2009 оныхоос ч илүү хүнд нөхцөл тохиолдохыг хэн ч үгүйсгэж чадахгүй байна.
Оюутолгойгоос авах 163 тэрбум, өсөн нэмэгдэх нөө- цийн төлбөрөөр “Эрдэнэт”-ээс олох 207 тэрбум төгрөгийн татварын орлого зэсийн үнээс шууд хамааралтай. Хөрөнгө оруулалтын зардлыг 532 тэрбум төгрөгөөр тооцсон байна лээ. Хүний хөгжил сангаас санхүүжүүлэх мөнгөн хөрөнгө 800 гаруй тэрбум төгрөг болохоор байгаа аж. Гэтэл уг санд 329 тэрбум төгр өг төвлөрүүлэхээр тооцжээ. Сох дутсан 500 гаруй тэрбум төгрөгийг ирээдүй цагаас олох юм байна. Ерөнхий үзүүлэлтээрээ иймэрхүү бантан төсөв болжээ. Балаг нь харин бага тусаасай гэж найдъя. Бурхан гэж байдаг бол монголчуудыг харж үзээрэй, зэсийн үнэ битгий унаасай гэсэн хоосон найдвар, итгэл бишрэл дор 2011 оны төсвийг Засгийн газар санаачилж, хуулийн хугацаанд нь УИХ яаран баталлаа. Ирэх он бол сонгуулийн угтал жил. 2008 онд санааны зоргоор зохиосон амлалтаа биелүүлэхгүй бол МАН, АН улс төрийн хөрснөөс арчигдаж мэдэх МАНАН будантай жил, 2011 он. Үүнийгээ улстөрчид хүлээн зөвшөөрч байна.
Д.Лүндээжанцан: -Энэ жилийн хувьд сонгуулийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гол анхаарлаа төвлөрүүлсэн. Жил болгон ийм байдлаар төсөвтөө хандах гүйн үүднээс цааш цаашдын төсвийг хөгжлийн төсөв болгох үүд нээс Төсвийн тогтвортой байдлын хууль болон төсвийнхөө хуулийг боловсронгуй болгохоор ярилцаж байна.
Ц.Даваасүрэн: -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөл бөрийг хэрэгжүүлэхэд 2011 он хамгийн чухал жил. Мөн эдийн засгийн өсөлтийн эхний жил учраас эдийн засгаа дэмжихийн тулд ийм “онцлогтой” төсөв хийхээс аргагүй гэв. Эрх баригч намын Парламент дахь бүлгийн дарга болон Засгийн газрын төсвийн бодлогыг УИХ-д хянадаг Байнгын хорооны дарга нар ингэж ярив. Сонгуулийн амлалтад хэт “дөрлүүлсэн” төсөв болсныг зарим гишүүн сануулсан хэдий ч тусыг эс олов.
Э.Бат-Үүл: -Дэлхий нийтийн жишгээр бол улсынхаа төсөвт манайх шиг ханддаггүй юм байна. Улс орнууд ажилг үйдлээ шийдэхийн тулд төсв өө ярьдаг зарчимтай. Гэтэл манайхан төсөв батлагдсанаар ядуурал төдөн хувиар буурна гэж огт ярьсангүй. Төсвөө ажилгүйдэл, ядууралтай уялдуулж батлаач гэж УИХ-д хэлээд барсангүй.
С.Бямбацогт: -Ажил хийе гэсэн хүнийг дэмждэггүй, хавтгайрсан халамжийн бодлого үр дүн муутайг бид мэд дэг. Төсвийн бодлогоороо хөрөнгө оруулалтыг биш иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх гэж эрэлт, хэрэглээг дэмжсэн бодлого явуулаад байна. Үр дүнд нь мэдээж инфляц өснө. 804 тэрбум төгрөгийг бэлнээр тараах бус, иргэддээ илүү ойр боломжийг санал болгоё. Энэ мөнгийг хоол, хувцсанд зарцуулах бус иргэд өмчтэй, ажилтай болоход зориулъя. Ингэвэл ирээдүйд байнгын орлогын эх үүсвэртэй болох юм гэв.
Харин Дэлхийн банкны эдийн засагч Рожер ван Ден Бринк хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний тоо цоолсноор 2011 оны эцэст инфляц 25 хувь болж нэмэгдэнэ. Иймд инфляц, төсвийн зарлагын бодит үнэ цэнийг богино хугацаанд үнэгүйдүүлж, улмаар тараасан бэлэн мөнгөний ач тусыг багасгаж, тусламж дэмжлэг хамгийн хэрэгцээтэй байгаа хэсэгт хүндээр тусна” гээд эрсдэлтэй төсвөө сайжруулж засна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ УИХ “ДЭЭРЭМДЭВ”
“Эрдэнэт” үйлдвэрийн дэр гэд зэс хайлуулах үйлдвэр барих тухай яриа бараг 20 жил үргэлжилж буй. Монголчууд үйлдвэрийн 51 хувийг эзэмших эрхтэй болсноор хэний ч хамааралгүйгээр энэ асуудлаа өөрсдөө шийдэх эрхтэй болсон. Техник, эдийн засгийн үндэслэл болон бусад тооцоо судалгаа хэд хэдэн хувилбараар бэлэн байдаг ч юм билээ. Ганцхан бэрхшээлийн тухай яригддаг нь хөрөнгө мөнгөний асуудал байв. Одоогоос хоёр жилийн өмнө зэсийн үнэ тэнгэрт хадаж эхлэх үеэр хайлуулах үйлдвэрийн тухай төр, засгийн түвшинд яригдаж, энэ оны дөрөвдүгээр сарын 29- ний өдөр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан.
Үүний өмнөхөн “Эрдэнэт”-д ногдуулаад байсан 68 хувийн татварыг хүчингүй болгосон юм. Ингэснээр зэс хайлуулах, боловсруулах үйлд вэр байгуулах боломж бүрдээд байв. УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын тогтоол ч гарсан. Ийм үйлдвэр байгуулснаар “Эрдэнэт”-ийн одоогийн үр ашиг 4-5 дахин нэмэгдэх боломжтой гэж үз сэн. Үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгон, саналаа энэ оны аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д Засгийн газар танилцуулсан байх учиртай.
Улмаар үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2011 оны эхний хагаст багтаан хангах үүргийг Засгийн газарт УИХ өгсөн юм. Гэвч зэс хайлуулах үйлдвэртэй болох хүсэл эрмэлзэл УИХ, Засгийн газарт байхгүй нь төсвийн хэлэлцүүлгийн үеэр харагдлаа. 68 хувийн татварыг тэглэсэн ч Өсөн нэмэгдэх нөөцийн гэх нэрээр гэнэтийн ашгийн татварыг эрх баригчид орлуулав. Ингэснээр зэс хайлуулах үйлдвэр барих хөрөнгийг сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх орлогод УИХ татан авчээ. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт зориулсан энэ татварын хувь хэмжээг таван хувь байхаар Засгийн газар анх оруулж ирснийг УИХ 15 хувь болгосон юм.
Түүнийг нь Д.Дамба-Очир, Я.Батсуурь, Ц.Баярсайхан нарын лообийгоор Эдийн засгийн байнгын хороон дээр унагаж дөнгөсөн ч 2011 оны төсөв батлагдах эцсийн мөчид тэд хүчин мөхөсджээ. УИХ ийм “дээрмийн үйл ажиллагаа” явуулаагүй бол зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг 2-3 жилийн дотор барих боломжтой байсныг Д.Дамба-Очир ярьж байна. Монгол Улс зэсийн баяжмалын үйлдвэртэй болох цаг ирсэн байна.
Үүн дээр санаачилгатай ажиллаж, асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй. Монгол Улс зөвхөн түүхий эдээ экспортлогч байхаас татгалзаж, өөрсдөө үйлдвэрлэгч байя. Ингэж чадвал манайд нэн ашиг тустай байхыг урьд нь онцолж байсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч нэг их хүчин чармайлт гаргаагүй бололтой.
Э.ТӨР