
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Паралментын сэтгүүлчид эрх баригчдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, цар тахалтай холбогдуулан 2020 оны 04 сарын 3-нд "Төрийн ордонд мэдээ сурвалжилга бэлтгэх түр журам" баталсан. Эл журмыг хэв мэдээллийн ажилтнууд хоёр жил мөрдөж, мэдээлэл бэлдэх эрхээ хязгаарлуулсан бөгөөд энэ удаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, холбогдох хүмүүст "Төрийн ордонд чөлөөтэй мэдээлэл бэлдэх эрхийг нээж өгнө үү" гэх утгатай шаардлага хүргүүлжээ.

Төрийн ордонд сэтгүүлчид ажиллаж, мэдээ, сурвалжилга бэлтгэх харилцааг зохицуулах журмын тухай
УИХ-ын чуулган, байнгын, дэд, түр хорооны хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүрд нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулна. УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулжээ.
Хэрэв УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдэж зохих бэлтгэл хангуулах шаардлагатай юм.
Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах аж. Хуралдааны танхимуудад цахимаар явуулах чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцыг Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр шууд дамжуулах аж.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
"Одоогоор бүх эрх мэдэл засгийн газарт бий. Парламент хэрэггүй болсон. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн абйр суурийг сонсох шаардлагатай. УИХ-ын гишүүд иргэдийг төлөөлж, ажилд орсон учир тэдний мөнгөөр юу хийж байгаагаа нээлттэй мэдээлэх үүрэгтэй"

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
"Төр иргэдийн мэдэх эрхийг хангуулах үүрэгтэй. Сэтгүүлч мэдээлэл олж авч чадахгүй байвал иргэдийн нүд, чих хаалттай гэсэн үг. Эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөг нэхэж байна"
С.Батбаатар: Ерөнхийлөгч, Засгийн газар, Их хурлын хэвлэлийн албадууд эл түр журмыг өөрчлөх хүсэлтийг албахыханд өгөх бөгөөд эрх баригчид шийдвэр гаргана гэдгийг ойлгоорой

УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатар:
"Хоёр жилийн өмнө манай улсад коронавирусийн тохиолдол батлагдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед сэтгүүлчид төрийн ордонд хэрхэн нэвтэрч, ажиллах түр журмыг баталсан юм. Сүүлийн хоёр жил та бүхэн төрийн ордноос чөлөөтэй мэдээлэл бэлдэж чадахгүй байгаад санаа зовниж буй. Тиймээс бид эл түр журмаа өөрчлөх бодолтой байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, Их хурлын хэвлэлийн албадууд эл хүсэлтийг албахыханд өгөх бөгөөд эрх баригчид шийдвэр гаргана гэдгийг ойлгоорой." гэсэн юм.