
“Yes or No” хөдөлгөөнийхөн Засгийн газрыг коронавирусийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхнээс уучлалт гуйхыг шаардаж, төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, 1185 хүн коронавирусийн улмаас нас барсан бөгөөд үүнийг нийгэмд энгийн зүйл мэт хүлээж авдаг болсон. Мөн эмнэлэг ачааллаа дийлэхгүй, олон иргэд шалан дээр хэвтэж эмчлүүлж буй. Гэтэл Засгийн газар удаа дараа олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй тул хариуцлага хүлээхийг шаардаж, хүн дүрстэй маникануудыг Сүхбаатарын хөшөөний урд байршуулсан юм.

Цаасан хайрцаг, хар уутаар хийсэн маникануудыг цагдаагийн алба хаагчид төв талбай руу шалгаж оруулжээ.