
АН-ын бүлгийнхэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тэдэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслөө танилцуулжээ. Энэ үеэр гишүүн Ц.Туваан “Би лав эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцад ч эргэлзэж байгаа. Ам.долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа” гэсэн бол гишүүн Н.Алтанхуяг экспортыг дэмжихэд Монголбанк санаачилга гаргаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа
Бэлтгэсэн У.Наран