
Энэ гаргийн цөмийн агууламжид хатуу болон зөөлөн металл байгааг олон улсын эрдэмтдийн багийнхан мэдээлжээ. Газар хөдлөлтийн үеийн долгионы талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийнхүү дүгнэсэн байна. Газар шилгээхдээ “цацдаг” долгион бол дэлхийн гүнд болж буй үйл явцыг судлах цорын ганц арга зам гэдгийг судлаачид тэмдэглэв. Тодруулбал, газар хөдлөлтийн долгион нь дамжин өнгөрөх давхаргаас хамааран хурд, чиглэл, тусгалаа өөрчилдөг. Энэ нь эл үзэгдлийн хүчийг хэмжих багажны өгөгдөлд дүн шинжилгээ хийх боломж олгосон юм байна. “Physics of the еarth and рlanetary interiors” сэтгүүлд мэдээлснээр супер компьютерын тусламжтайгаар газар хөдлөлтийн долгионы загварыг янз бүрийн бүс нутгийн байдалд тохируулан гаргажээ. Үүнд тулгуурлан дэлхийн цөмийн дээд давхаргад шингэн, зөөлөн, хатуу төмрийн хайлш бүхий огтлолцсон хэсэг байна гэж дүгнэсэн талаараа судалгааг ахалсан эрдэмтэн Ретт Батлер ярьжээ. Эл судалгааны үр дүнд геомагнит буюу дэлхийн соронзон орны загварыг илүү нарийвчлалтай таамаглахад тусална. Цаашид дэлхийн цөмийн бүтцийг илүү нарийвчлан судлахаар төлөвлөсөн бөгөөд үүнд компьютерын загварчлал ашиглах юм байна.
Бэлтгэсэн М.Оч