
Энэтхэгийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ аппликейшн бүтээсэн нь бурхан болоочтой холбогдох зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан нь нас барсан хүний гурван хэмжээст дижитал хуулбарыг бүтээх боломжтой аж. Тухайн “сүнстэй” харилцахын тулд талийгаачийн талаарх мэдээллийг тусгай программд оруулах бөгөөд бүтээгчдийн үзэж буйгаар хайртай хүнээ алдсан хүмүүст сэтгэлийн тэнхээ өгөхөд энэ нь чухал ач холбогдолтой гэнэ. Өдгөө уг программыг хүн дүрст роботтой хослуулахаар ажиллаж байгаа аж.
Бэлтгэсэн Э.Хана